Булган аймгийн баг тамирчид Классик Пауэрлифтингийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс 3 медаль хүртлээ.

2020 оны 01дүгээр сарын 07-10-ны  өдрүүдэд Улаанбаатар хотод  Классик Пауэрлифтингийн Улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 36 багийн 400 гаруй тамирчид оролцсноос Булган аймгийн  Спортын мастер Э.Чадраабал дасгалжуулагчтай  7 тамирчин оролцож нийт 3 медаль  /алт-1, мөнгө-1, хүрэл-1 /хүртлээ.