Булган аймгийн Пауэрлифтингийн Холбооны “Анхдугаар нээлттэй тэмцээнд Булган аймгийн баг тамирчид тэргүүллээ.

Булган аймгийн Пауэрлифтингийн Холбооны “Анхдугаар нээлттэй тэмцээн” 2019 оны 12 дугаар сарын 13-14-ны өдрүүдэд Булган суманд амжилттай зохион байгуулагдаж нийт 9 баг, клубын /Булган, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ, Улааныбаатар хотын “Манлай хүчтэн”, “Стронг”, Power house, “Мустанг” Хархорум” аймаг, клуб/,   УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, МУ-ын гавьяат тамирчин, Олимпийн хүрэл медальт, Дэлхийн хошой аварга Э. Содномпэлжээ, Дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт Б.Алтангэрэл, Дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Б.Чимэдцэрэн болон Ази тивийн аваргууд оролцож,  нийт  давхардсан тоогоор 130 гаруй тамирчид оролцлоо.       Тэмцээний багийн дүнгээр Булган аймаг Тэргүүн байр, Орхон аймаг Дэд байр, Улаанбаатар хотын “Манлай хүчтэн” клуб Гутгаар байранд тус тус шалгарлаа. Тэмцээнийг Аймгийн ЗДТГазар, Монголын Пауэрлифтингийн нэгдсэн холбоо, БТСГазар, Булган аймгийн Пауэрлифтингийн холбоо хамтран зохион байгууллаа.