ПАУЭРЛИФТИНГИЙН 12 ДАХ УДААГИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС АЛТАН МЕДАЛЬ-2, ХҮРЭЛ МЕДАЛЬ -2 ХҮРТЛЭЭ.

     Пауэрлифтингийн 12 дахь удаагийн  улсын аварга шалгаруулах  тэмцээн 2018 оны 07 дугаар сарын 05-07-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж  нийт 22 байгууллагын 300 гаруй тамирчид оролцлоо.Тус тэмцээнд Булган аймгаас  спортын мастер Э.Чадраабал дасгалжуулагчтай 2 тамирчин оролцож  өсвөр үе +57кг жинд  Б.Номин-Эрдэнэ  хэвтээ шахалтаар алтан медаль, Насанд хүрэгчдийн 59 кг жинд Ц.Баттулга  суултын төрөлд алтан медаль, таталтын төрөлд хүрэл медаль нийлбэр дүнгээр Хүрэл медаль хүртлээ.Мөн Булган аймгийн  Пауэрлифтингийн  тамирчдаас  Ц.Баттулга ОУХМастер, Б.Гантуяа дэд мастер  цол хүртлээ.