СУМДЫН СУРГАГЧ БАГШ НАРЫН ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТАНД 8 СУМЫН 19 СУРГАГЧ БАГШ НАР ОРОЛЦЛОО.

         Аймгийн хэмжээнд “Монгол нум сум” хөтөлбөр хэрэгжиж байгаатай холбогдуулан Үндэсний сурын харвааны сургалтыг 2018 оны 06 дугаар  сарын 29–ны өдрөөс 07 дугаар сарын 01-ний өдрүүдэд Булган суманд зохион байгууллаа.   Сургалтанд Орхон, Бүрэгхангай, Тэшиг,  Хутаг-Өндөр, Сэлэнгэ, Хишиг-Өндөр, Баян-Агт, Булган сумдаас нийт 19–н сургагч багш оролцож, Сурын спортын мастер  Г.Батсайхан сургалтыг  удирдан зохион байгуулан явууллаа.        Сургалтаар Үндэсний сурын онол арга зүйн хичээл, нум сумын үндсэн техник, уухайн түрлэг, зурхайн самбар хөтлөх,  аюулгүй ажиллагааны дүрэм, үндэсний сурын харвааны стандартын талаар  сургалтыг  явуулж, Сургагч багш нарын дунд цуваа, багийн харвааны тэмцээнийг зохион байгууллаа.