"Монголын тамирчдын баярын өдөр"-ийг тохиолдуулан зохион байгуулсан Волейболын тэмцээнд нийт 14 багийн 98 тамирчид оролцлоо.

Монголын “Тамирчдын баярын өдөр”-ийг зохион явуулах ажлын хүрээнд  төлөвлөгөө гарган байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэдийн дунд волейболын тэмцээн, ахмад тамирчдын уулзалт, тэмцээн, спортын ололт амжилтыг олон нийтэд мэдээлж, сурталчлах ажлыг зохион байгуулж гарын авлага тараах материалаар ханган ажиллалаа. Үүнд:“Монголын тамирчдын баяр”-ын өдөрт зориулсан волейболын тэмцээнийг Булган аймгийн байгууллага, аж ахуйн нэгжийн ажиллагсад, ард иргэдийн дунд зохион байгууллаа. Тэмцээн 2018 оны 06 дугаар сарын 29-нд БТСГ-ын “Б” заал, ОБГазрын зааланд явагдаж, тэмцээнд эрэгтэй 7, эмэгтэй 7 нийт 14 багийн нийт 98 тамирчин оролцлоо.Эрэгтэй I байр Ц.Гончигжанцан ахлагчтай “Найзууд” баг   II байр Б.Баттүшиг ахлагчтай “Төрийн банк”-ны баг тамирчид   III байр Э.Нямсүрэн ахлагчтай “Булган Мээж” ХХКЭмэгтэй I байр Ч.Хосбаяр ахлагчтай “Оюутан” баг   II байр П.Булган ахлагчтай “Залуус нэгдэл” клуб   III байр Д.Батмөнх ахлагчтай “ЭБЦТС-ТӨХК”-ны баг тамирчид тус тус шалгарлаа.