МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ СПОРТЫН VI ИХ НААДМЫН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ УРАН УУРГАГЧ, БУГУЙЛЧ, ЭМНЭГ БУЛГИУЛАЛТЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД 15 СУМЫН 50 ТАМИРЧИД ОРОЛЦЛОО.

Монголын Үндэсний спортын VI их наадмын хүрээнд зохион байгуулагдаж буй уран уургагч, бугуйлч, эмнэг булгиулалтын  аймгийн аварга шалгаруулах тэмцээн  2018 оны 06 дугаар сарын 23-24-ны өдрүүдэд  Орхон суманд амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 15 сумын 50  тамирчид  оролцож  багийн дүнгээр 1-р байранд Хангал сум, 2-р байранд  Баяннуур сум, 3-р байранд Сайхан сумын баг тамирчид шалгарч 1-р байранд шалгарсан баг тамирчид  Монголын Үндэсний спортын  VI  их наадамд  оролцох эрх авлаа.           Тус тэмцээний Уургач: 1-р байранд С.Лхагавасүрэн /Тэшиг сум/, 2-р байр Н.Энхгэрэл /Хялганат/, 3-р байр Б.Ариунбуян /Баяннуур сум/,             Бугуйлч: 1-р байр Т.Ганбаатар /Баяннуур сум/,  2-р байр О.Батбаяр  /Хялганат/,  3-р байр Б.Мэндбаяр /Дашинчилэн/          Эмнэг булгиулагч:  1-р байр Д.Баярбат /Хялганат/, 2-р байр Г.Энхбаяр /Орхон сум/, 3-р байр Д.Жавлхан /Бүрэгхангай сум/ нар шалгарсан байна.