Мэдээ, мэдээлэл

ПАУЭРЛИФТИНГИЙН 12 ДАХ УДААГИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС АЛТАН МЕДАЛЬ-2, ХҮРЭЛ МЕДАЛЬ -2 ХҮРТЛЭЭ.

     Пауэрлифтингийн 12 дахь удаагийн  улсын аварга шалгаруулах  тэмцээн 2018 оны 07 дугаар сарын 05-07-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж  нийт 22 байгууллагын 300 гаруй тамирчид оролцлоо.Тус тэмцээнд Булган аймгаас  спортын мастер Э.Чадраабал дасгалжуулагчтай 2 тамирчин оролцож  өсвөр үе +57кг жинд  Б.Номин-Эрдэнэ  хэвтээ шахалтаар алтан медаль, Насанд хүрэгчдийн 59 кг жинд Ц.Баттулга  суултын төрөлд алтан медаль, таталтын төрөлд хүрэл медаль нийлбэр дүнгээр Хүрэл медаль хүртлээ.Мөн Булган аймгийн  Пауэрлифтингийн  тамирчдаас  Ц.Баттулга ОУХМастер, Б.Гантуяа дэд мастер  цол

СУМДЫН СУРГАГЧ БАГШ НАРЫН ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТАНД 8 СУМЫН 19 СУРГАГЧ БАГШ НАР ОРОЛЦЛОО.

         Аймгийн хэмжээнд “Монгол нум сум” хөтөлбөр хэрэгжиж байгаатай холбогдуулан Үндэсний сурын харвааны сургалтыг 2018 оны 06 дугаар  сарын 29–ны өдрөөс 07 дугаар сарын 01-ний өдрүүдэд Булган суманд зохион байгууллаа.   Сургалтанд Орхон, Бүрэгхангай, Тэшиг,  Хутаг-Өндөр, Сэлэнгэ, Хишиг-Өндөр, Баян-Агт, Булган сумдаас нийт 19–н сургагч багш оролцож, Сурын спортын мастер  Г.Батсайхан сургалтыг  удирдан зохион байгуулан явууллаа.        Сургалтаар Үндэсний сурын онол арга зүйн хичээл, нум сумын үндсэн техник, уухайн түрлэг, зурхайн самбар хөтлөх,  аюулгүй ажиллагааны дүрэм, үндэсний сурын

"Монголын тамирчдын баярын өдөр"-ийг тохиолдуулан зохион байгуулсан Волейболын тэмцээнд нийт 14 багийн 98 тамирчид оролцлоо.

Монголын “Тамирчдын баярын өдөр”-ийг зохион явуулах ажлын хүрээнд  төлөвлөгөө гарган байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэдийн дунд волейболын тэмцээн, ахмад тамирчдын уулзалт, тэмцээн, спортын ололт амжилтыг олон нийтэд мэдээлж, сурталчлах ажлыг зохион байгуулж гарын авлага тараах материалаар ханган ажиллалаа. Үүнд:“Монголын тамирчдын баяр”-ын өдөрт зориулсан волейболын тэмцээнийг Булган аймгийн байгууллага, аж ахуйн нэгжийн ажиллагсад, ард иргэдийн дунд зохион байгууллаа.

Булган сумын АХМАДУУДЫН дунд "Эрүүл агаар эм" явган аялал зохион байгуулагдлаа.

"Монголын тамирчдын баяр"-ын өдрийг тохиолдуулан  Булган сумын АХМАДУУДЫН дунд "Эрүүл агаар эм" олс, таталт, хөгжөөнт буухиа зэрэг спортын төрлүүдээр явган аялалыг  Булган сумын ахмадын хороо, Биеийн тамир, спортын газар, "Булган АЗЗА ТӨХК" хамтран зохион байгуулж, Тус тэмцээний I байранд Булган сумын IV баг, II байранд Булган сумын I баг, III байранд  Булган сумын VI багууд тус тус  шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан байна."Булган АЗЗА ТӨХК" шагналыг ивээн тэтгэлээ.

Олон улсын хэмжээний мастер Ж.Хаянхярваагийн нэрэмжит 2018 оны "Мини волейбол”-ын Улсын аварга шалгаруулах тэмцээнд дасгалжуулагч С.Алтангэрэл багштай Хангал сумын баг тамирчид амжилттай оролцлоо.

Олон улсын хэмжээний мастер Ж.Хаянхярваагийн нэрэмжит 2018 оны "Мини волейбол”-ын Улсын аварга шалгаруулах тэмцээнд дасгалжуулагч С.Алтангэрэл багштай Хангал сумын баг тамирчид оролцож С.Жавхлан ахлагчтай баг 5-р байранд, мөн А.Сарантуяа ахлагчтай эмэгтэй баг тамирчид амжилттай оролцлоо. Сум орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөж яваа нийт баг тамирчиддаа баяр хүргэе.

Мэнэн-Матад: Монгол хүний тэсвэр тэвчээрийг шалгасан жинхэнэ тал нутгийн марафон 225км олон улсын тэмцээнд Булган аймгийн хөнгөн атлетикийн холбооны ахмад тамирчин Г.Цэвээндорж оролцож байна.

Мэнэн-Матад: Монгол хүний тэсвэр тэвчээрийг шалгасан жинхэнэ тал нутгийн марафон 225км олон улсын тэмцээнд Булган аймгийн хөнгөн атлетикийн холбооны ахмад тамирчин Г.Цэвээндорж оролцож байна. Нийт 7 хоногийн турш өөрийгөө ялан гүйх юм.Өнөөдрийн байдлаар 187км замаа амжилттай туулаад байна. Тамирчиндаа амжилт хүсье!

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ СПОРТЫН VI ИХ НААДМЫН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ УРАН УУРГАГЧ, БУГУЙЛЧ, ЭМНЭГ БУЛГИУЛАЛТЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД 15 СУМЫН 50 ТАМИРЧИД ОРОЛЦЛОО.

Монголын Үндэсний спортын VI их наадмын хүрээнд зохион байгуулагдаж буй уран уургагч, бугуйлч, эмнэг булгиулалтын  аймгийн аварга шалгаруулах тэмцээн  2018 оны 06 дугаар сарын 23-24-ны өдрүүдэд  Орхон суманд амжилттай зохион байгуулагдлаа.

“АЛТАН ШИПИ” МАСТЕРУУДЫН ХӨНГӨН АТЛЕТИКИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС НИЙТ 20 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ.

“Алтан шипи” мастеруудын  хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн  Архангай аймгийн Цэцэрлэг хотод 2018 оны 06 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд  зохион байгуулагдаж  Булган аймгийн Хөнгөн  атлетикийн  холбооны  баг   тамирчид  амжилттай оролцож  алтан медаль-10, мөнгөн медаль-7, хүрэл медаль- 3 нийт 20 медаль хүртэж багийн дүнгээр III байр эзэллээ.

ҮНДЭСНИЙ СПОРТЫН VI ИХ НААДМЫН ХҮРЭЭНД ШАГАЙН ХАРВААН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

          Үндэсний спортын  VI  их  наадмын  хүрээнд  шагайн  харваан аймгийн  аварга  шалгаруулах  тэмцээн 2018 оны 06 дугаар 24-ний өдөр  Булган сумын III бүрэн дунд сургуулийн спортын зааланд зохион  байгуулагдлаа. Тус тэмцээнд нийт 11 баг оролцсоноос I байр Б.Батцогоо ахлагчтай  “Хан жаргалант” баг,  II байр Д.Галбадрах ахлагчтай “ Дайчин ван” баг,  III байр Б.Одбаяр ахлагчтай “Түмэн түрүү” баг тус тус шалгарсан байна. 

Монголын “Тамирчдын баярын өдөр”-ийг тохиолдуулан Спортын  “Б” зааланд 10.00-17.00 цаг хүртэл үнэ төлбөргүйгээр үйлчлүүлж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхийг урьж байна.

Монголын “Тамирчдын баярын өдөр”-ийг 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр орон даяар “Олон улсын олимпийн өдөр”-тэй хамтатган тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан иргэдэд биеийн тамир, спорт, олимпизмийг сурталчлах зорилгоор Спортын  “Б” зааланд 10.00-17.00 цаг хүртэл үнэ төлбөргүйгээр үйлчлүүлж чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхийг урьж байна. Жич:Биеийн тамирын хувцастай ирнэ. 

Удахгүй болох үйл явдал

Товлогдсон үйл явдалгүй