Монголын Бүх Ард Түмний XV их наадмын гүйлтийн цанын төрөлд О.Золбаяр мөнгө, хүрэл медаль хүртлээ.

Монголын Бүх Ард Түмний XV их наадмын гүйлтийн цанын тэмцээн 2019 оны 03 дугаар сарын 11-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотын цанын баазад явагдлаа. Тус тэмцээнд цанын спортын мастер П.Баярсайхан дасгалжуулагчтай 8 тамирчин оролцож, гүйлтийн цанын төрөлд О.Золбаяр 15 км зайн уралдаанд мөнгөн медаль, 10 км зайн уралдаанд хүрэл медаль хүртэж багийн дүнгээр Булган аймаг IV байранд шалгарсан байна.

Пара жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний -60кг жинд Могод сумын харъяат ОУХМастер С.Ядамдорж түрүүлж Дэлхийн пара спортын их наадамд оролцох эрх авлаа.

2019 оны 03 дугаар сарын 09-10-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Пара жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс Могод сумын харъяат ОУХМастер С.Ядамдорж -60 кг жинд алтан медаль, Булган сумын Спортын төрөлжсөн сургуулийн самбо, жүдо бөхийн багш Ц.Баттулга -81 кг жинд хүрэл медаль, Тэшиг сумын харъяат Б.Мөнхтөр -66 кг жинд шагналт V байр, багийн дүнгээр VI байранд шалгарлаа. Мөн ОУХМастер С.Ядамдорж нь Дэлхийн пара спортын их наадамд оролцох эрх авлаа.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан волейболын тэмцээнд 22 багийн 154 тамирчин оролцлоо.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан волейболын тэмцээнийг 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр зохион байгууллаа. Тэмцээнд 22 багийн 154 тамирчин оролцсоноос Тэргүүн байрыг Ч.Оюунтуяа ахлагчтай Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв эзэлж шилжин явах цомын эзэд боллоо. Дэд байрыг Хялганат тосгоны Отгонцэцэг ахлагчтай ЕБСургууль, гутгаар байрыг Хялганат тосгоны Ундармаа ахлагчтай “Хараацай” цэцэрлэгийн баг эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа.

Удахгүй болох үйл явдал

Товлогдсон үйл явдалгүй

Мэдээ, мэдээлэл

Клуб, секц, дугуйлангууд