МОНГОЛЫН “ТАМИРЧДЫН ӨДӨР” ОЛОН УЛСЫН ОЛИМПИЙН ӨДӨРТ ЗОРИУЛСАН 4 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН

Биеийн тамир, спортын газрын хамт олон  2018 оны 06 дүгээр сарын 29 – 30 ний өдрүүдэд Монголын “тамирчдын өдөр” олон улсын олимпийн өдрийг орон даяар тэмдэглэх болстой холбогдуулан  спортын 4 төрлөт уралдаан, тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тэмцээний нээлтийн арга хэмжээнд Биеийн тамир, спортын газрын дарга М. Мэнджаргал үг хэлж, тамирчдын өдрийн мэнд хүргэж, тэмцээний үйл ажиллагаанд амжилт хүсэв. Тэмцээнд аймгийн төвийн ЕБС-иуд, Галуут, Эрдэнэцогт гэсэн сумууд, төрийн болон төрийн бус байгуулагууд оролцож  нийт 14 байгуулагын 500 гаруй тамирчид  оролцлоо.  Спортын уралдаан тэмцээнийг БТСГ дээр спортын  4 төрлөөр зохион байгуулж явууллаа.Волейболын тэмцээний төрөлд  Эмэгтэй нэгдүгээр байрт  Б.Март ахлагчтай Номгон ахлах сургууль, хоёрдугаар байранд Б.Нандинбилэг ахлагчтай Онош зүйн тасаг, гуравдугаар байранд Т.Рэнцэнбадам ахлагчтай Цагдаагийн газар Эрэгтэй нэгдүгээр байрт Г. Золжаргал ахлагчтай Политехник коллеж, хоёрдугаар байрт  н.Отгонбат  ахлагчтай Галуут сум, гуравдугаар байрт Г.Амартүвшин ахлагчтай Номгон ахлах сургууль Хөл бөмбөгийн  төрөлд эрэгтэй нэг дүгээр байрт Нөхөрлөл баг, хоёр дугаар байрт Цэргийн 339-р анги, гурав дугаар байрт Цагдагаийн газар АХА тэмцээний төрөлд 150 тамирчин оролцож тэмцээний ялагчаар Галуут сумын тамирчин н.Анхбаяр 25 асуултанд хариулж тодорлоо Үндэсний бөхийн төрөлд Аймаг сумын цолтой 28 бөх барилдсанаас Баянхонгор аймгийн Баян-өндөр сумын харъяат аймгийн начин Б.Тавхай түрүүлж Баянговь сумын харъяат аймгийн начин С.Бат-ирээдүй үзүүрлэж Баацагаан сумын харъяат сумын заан Б.Түвшинтөгс шөвгөрлөө.