ХҮНДИЙГ ӨРГӨЛТИЙН ӨСВӨР ҮЕИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС МЕДАЛЬ ХҮРТСЭН ТАМИРЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ БАЯР ХҮРГЭЖ, ТАМИРЧДЫН САНАЛ ХҮСЭЛТИЙГ СОНСЛОО

ХҮНДИЙГ ӨРГӨЛТИЙН ӨСВӨР ҮЕИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС МЕДАЛЬ ХҮРТСЭН ТАМИРЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ БАЯР ХҮРГЭЖ, ТАМИРЧДЫН САНАЛ ХҮСЭЛТИЙГ СОНСЛООМонголын хүндийн өргөлтийн холбооноос зохион байгуулсан Хүндийн өргөлтийн өсвөр үеийн  улсын аварга шалгаруулах тэмцээн 02-р сарын 02,03-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.Тус тэмцээнд Баян-Өлгий аймгаас н.Талгат дасгалжуулагчтай 6 тамирчин оролцлоо. Үүнд:50 кг жинд хүч үзсэн А.Алтынбек нийлбэр өргөлтөөр 132 кг өргөж алтан медаль, 53 кг жинд Т.Арай нийлбэр өргөлтөөр 85 кг өргөж хүрэл медаль, 56 кг жинд Б.Хызыр түлхэлтийн төрлөөр 65 кг өргөж хүрэл медаль, нийлбэр өргөлтөөр 115 кг өргөж хүрэл медаль, Е. Тилек + 69 кг жинд огцом өргөлтөөр 80 кг өргөж хүрэль медаль, Б.Ибрахим 32 кг жинд нийлбэр өргөлтөөр 33 кг өргөж тусгай байрт тус тус шалгарлаа.Нийт 18 аймгийн 200-аад тамирчин оролцсон тус тэмцээнээс + 69 кг жинд хүч үзсэн             Е. Тилек шилдэг тамирчнаар шалгарав.2018.02.13