“ЦЭВЭР АГААР - ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨН” БҮХ НИЙТИЙН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар аймгийн Биеийн тамир спортын газартай хамтран Ард иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, өвлийн спортын төрлийг хөгжүүлэх зорилгоор өнөөдөр Толбо нуурт "Цэвэр агаар- Идэвхтэй хөдөлгөөн" бүх нийтийн өдөрлөг зохион байгууллаа.Өдөрлөгийг Тэшүүр, Олс таталт, Сумо, Шагайн харваа зэрэг спортын төрлөөр өсвөр үе, насанд хүрэгчдийн ангилалаар зохион байгуулж шалгарууллаа.Арга хэмжээний нээлтийн ажиллагаанд аймгийн удирдлагууд оролцож ард иргэд болон баг тамирчиддаа спортын амжилт хүсэв.Дашрамд хэлэхэд энэхүү арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж ивээн тэтгэсэн албан байгууллага аж ахуйн нэгж ард иргэдэд аймгийн ИТХ, ЗДТГ-ын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.