Монголын Шатрын Холбооны Удирдах зөвлөл, Дэд ерөнхийлөгч нарын өргөтгөсөн хурал

2017 оны 5 дугаар сарын 12-нд Монголын Шатрын Холбооны Удирдах зөвлөл, Дэд ерөнхийлөгч нарын өргөтгөсөн хурал болж дараах асуудлуудыг авч хэлэлцсэн:- МШХ-ны цаг үеийн асуудал - 2017.06.17-26 зохион байгуулагдах Зүүн Азийн Өсвөрийн Шатарчдын Аварга Шалгаруулах тэмцээн, Монголиа-опен 2017, Ахмад Шатарчдын Олон Улсын нээлттэй тэмцээний зохион байгуулалт- Шинээр хийгдэх ажлуудХурлын дараагаар МШХ-ны удирдлагууд Сурагчдын Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож алт, мөнгө, хүрэл медаль авсан өсвөрийн шатарчид, УИХ хурал дахь Шатрын спортыг дэмжих бүлгийн гишүүдийн төлөөлөл, МУБИС болон Төрийн банкны удирдлагуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.