Румын улсад зохиогдсон Сурагчдын Дэлхийн Аварга Шалгаруулах Шатрын Тэмцээний медальтнуудыг Монгол Улсын Ерөнхий Сайд хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж. Эрдэнэбат Румын Улсын Яйши хотноо болсон Сурагчдын Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээнд дэлхийн 42 орны 500 гаруй тамирчид өрсөлдөж, тэргүүн байр эзэлсэн Монголын баг тамирчдыг хүлээн авч уулзлаа. Тэрээр шилдэг баг, тамирчин сурагчдад хандан “Та бүгдэд дэлхийн амжилт болгоныг эзэмших чадвар боломж байна. Монгол хүний оюун ухааныг дэлхийд гайхуулсан та бүгдээр бахархаж байна.” хэмээн чин сэтгэлийн үг хэлж, амжилт хүслээ.Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ “Зүүн Азийн Өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах II тэмцээн”-ийг Азийн шатрын холбооны гишүүн дөрвөн холбоо зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдсөнөөс Монголын шатрын холбоо шалгарсанд баяр хүргэн тус тэмцээнийг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулах хүсэлтийг хүлээн авч 2017 оны зургадугаар сарын 17-26-ны өдрүүдэд “Зүүн Азийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах II тэмцээн”-ийг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Улаанбаатар хотноо зохион байгуулахаар боллоо.