Сурагчдын Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээнд оролцсон манай шатарчдын түрүүч эх орондоо ирлээ

2017.04.21-05.01 өдрүүдэд Румын улсын Яйши хотноо Сурагчдын Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээнд 42 орны 500 гаруй өсвөрийн шатарчид тоглож өрсөлдсөнөөс Монгол улсаа төлөөлөн оролцсон 25 өсвөрийн шатарчид Стандарт төрөлд 3 Алт, 3 мөнгө, 1 хүрэл, Блиц төрөлд 2 алтан  медаль хүртэж Аварга багаар шалгарч Монголын шатарчдын чансааг дэлхийд харуулсан.5 сарын 2 болон 5-нд манай өсвөрийн шатарчид, эцэг эх, багш дасгалжуулагчид нар эх орондоо ирлээ.Эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгасан тамирчдаа УИХ-ын гишүүн, УИХ дахь шатрын спортыг дэмжих бүлгийн гишүүн Д.Лүндээжанцан, МШХ-ны Дэд ерөнхийлөгч, Хошууч генерал Б.Баярмагнай, МШХ-ны Дэд ерөнхийлөгч, Өсвөрийн Шатарчдын Клубуудын Холбооны Тэргүүн Т.Сумьяа, МШХ-ны УЗГишүүн, ОУМ Ц.Лхагвасүрэн болон ар гэрийхэн нь Чингис хаан олон улсын нисэх буудалд үлээвэр хөгжимтэй угтаж авлаа. Удахгүй болох Зүүн Азийн Өсвөрийн Шатарчдын Аварга Шалгаруулах тэмцээнд нь амжилт хүсье. Тэмцээний албан ёсны сайт: www.chessinschool.roТэмцээний дүн: http://chess-results.com/tnr264497.aspx