“G-MOBILE” КОМПАНИ ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧДАД ХЯЗГААРГҮЙ ДАТА, ЯРИАНЫ ЭРХ БЭЛЭГЛЭЛЭЭ

Undefined

Спортыг дэмжигч, үндэсний оператор Жи-Мобайл компаниас үндэсний шигшээ багийн 200 тамирчинд 2020 оныг дуустал хязгааргүй яриа, дататай дугаар бэлэглэлээ. Дугаар гардуулах үйл ажиллагаанд Үндэсний шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагч Ч.Насантогтох,  ЗГХА-БТСГ-ын Төрийн захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга Ц.Одонбаяр, Жи-Мобайл ХХК-ийн Ерөнхий захирал Г.Дашням болон тамирчдыг төлөөлж  “Токио-2020” зуны олимпийн наадамд оролцор эрхийн болкол хангасан буудлага спортын тамирчид болох Э.Даваахүү, Ц.Анударь нар оролцлоо.

Жи-Мобайл ХХК-ийн Ерөнхий захирал Г.Дашням хэлэхдээ: “Токио-2020” зуны олимпийн наадам дөхсөн энэ үед Монголын баг тамирчдаа, шигшээ багийн нийт тамирчдаа дэмжиж ажиллахад бэлэн байна. Бидний зүгээс Монгол улсын нэр хүндийг өндөрт өргөх аливаа ажилд чадах бүхнээрээ дэмжиж, хамтарч ажиллах болно.

Үндэсний оператор Жи-Мобайл ХХК-ийн тухайд Монголын чөлөөт бөхийн холбоо, Монголын жүдо бөхийн холбоо,  Монголын хөлбөмбөгийн холбоо, Монголын туялзуур сэлэмний холбоо, Монголын жью жицүгийн холбоотой хамтран ажилладаг.

Сүүлийн 10 жил туршид спортыг тууштай дэмжиж ирсэнд нь Үндэсний шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагч Ч.Насантогтох талархаж буйгаа илэрхийлээд тус компанийн Ерөнхий захирал Г.Дашням нь өөрөө жью жицүгийн спортоор хичээллэдэг. Хөлсний, хөдөлмөрийн үнэ цэнийг мэддэг хүн учраас спортынхонд, тэр дундаа тамирчдад элэгтэй ханддагийг онцолсон юм.

 

Үндэсний шигшээ багийн тамирчдаа дэмжсэн “G-Mobile” ХХК-ийн нийт хамт олонд талархал илэрхийлье.