“СПОРТ БИДНИЙ БАХАРХАЛ” СЭДЭВТ СУРГАЛТ, ӨДӨРЛӨГ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

Mongolian

Тус байгууллагаас Монголын Тусгай олимпийн хороотой хамтран Монгол Улсын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэг, Биеийн тамирын спортын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийг үндэслэн оюуны бэрхшээлтэй сурагчдын бие бялдрыг дасгал хөдөлгөөнөөр нөхөн сэргээх, чийрэгжүүлэх, нийгмийн хандлагыг өөрчлөх, олон нийтийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Спорт бидний бахархал сэдэвт өдөрлөг, сургалтыг 2019,10,22-24-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Өдөрлөгийг Монголын Хөл бөмбөгийн холбоо, Монголын Ширээний теннисний холбоотой хамтран зохион байгуулахад ерөнхий боловсролын 25, 55, 63, 70 дугаар сургуулиудын сурагчид идэвхтэй оролцон шагналт байрт шалгарсан сурагчдад Өргөмжлөл, спортын хэрэглэл материалаар шагнаж урамшууллаа. Арга хэмжээний 2 дахь хэсэг болох сургалт маргааш Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд зохиогдох бөгөөд уг арга хэмжээнд БСШУСЯ, НХХЯ, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн газар, Монголын Үндэсний Паралимпийн хороо, Монголын Тусгай олимпийн хороо, Монголын Дауны холбоо, Монголын Аутизмийн холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын холбоод болон бусад байгууллагын төлөөлөл бүхий холбогдох ажилтнууд хамрагдан зохих мэдлэг, мэдээллийг авах болно.  Үйл ажиллагааг зохион байгуулагч байгууллагаас оролцогч бүрт “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын тухай” сэдэвт гарын авлагыг олгоно.