“БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ–ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ” СЭДЭВТ БҮСИЙН СУРГАЛТ-ЗӨВЛӨГӨӨНИЙ ТАЙЛАН

Mongolian

Биеийн тамир, спортын салбарын бүсийн сургалт-зөвлөгөөнийг Биеийн тамир, спортын газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/170 дугаар тушаалаар ажлын хэсгийг 27 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан, 5 бүсийн аймаг, нийслэл, дүүргийн БТСГ, хороодын удирдлага, мэргэжилтэн, дасгалжуулагч, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн нэгдэл, аж ахуйн нэгж байгууллагын арга зүйч, биеийн тамирын багш нийт 500 гаруй хүнийг хамруулан зохион байгууллаа. НИЙСЛЭЛИЙН БҮС - СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ: Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хорооны байранд 5 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд Нийслэлийн НБТСХороо, Баянгол, Баянзүрх, Багануур, Багахангай, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн нэгдэл, аж ахуйн нэгж байгууллагын арга зүйч, биеийн тамирын багш, дасгалжуулагч, мэргэжилтнүүд нийт 10 байгууллагын 150 гаруй албан тушаалтан хамрагдаж бүсийн сургалт-зөвлөгөөнийг эхлүүллээ. Нийслэлийн бүсийн сургалт-зөвлөгөөнд зэвсэгт хүчин, онцгой байдал, хууль сахиулах байгууллагын дэргэдэх биеийн тамир, спортын асуудал хариуцсан нэгжийн дасгалжуулагч, биеийн тамирын багш нарыг оролцуулахаар төлөвлөсөн ч тэдгээр байгууллагуудын спортын наадам давхацсан, мөн бүсийн сургалтыг зохион байгуулах шийдвэр цаг хугацааны хувьд тулгуу гарсантай холбоотой эдгээр байгууллагын оролцоо хангалтгүй байлаа. Энэ удаагийн биеийн тамир, спортын салбарын бүсийн сургалт-зөвлөгөөнийг зохион байгуулалтын хувьд үр өгөөжтэй байлгах, оролцогчдын идэвхи, оролцоонд тулгуурлан дараах чиглэлээр зохион байгууллаа.

  • Хууль эрх зүйн шинэчлэл, мэдээ, мэдээлэл,
  • Төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа, цаашид авах арга зам
  • Бие бялдрын түвшин тогтоох сорилыг боловсронгуй болгох нь,
  • Спортын сургалт-дасгалжуулалтын орчин цагийн чиг хандлага
  • Салбарын цахим мэдээллийн сангийн удирдлага, зохион байгуулалт. гэсэн 5 үндсэн чиглэлээр гурван өдрийн турш зохион байгуулсан.

Сургалтад БСШУСЯ, ЗГХА-БТСГ, Нийслэлийн НБТСХ, Бие бялдрын түвшин тогтоох стандартын төсөл боловсруулах ажлын хэсэг, Монголын олон улсын Үндэсний спортын арбитр ТББ зэрэг байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд доорх мэдээ, мэдээлэл, илтгэл, лекцийг өгч, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Сургалт-зөвлөгөөний эхний өдөр: Спортын сургалт-дасгалжуулалтын чиглэлээр гарч буй шинэ арга, технологийн талаар ЗГХА-БТСГазрын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны дарга Ч.Насанбат, мэргэжилтэн Ш.Долгор, Б.Батцэнгэл нар сургалт, мэдээлэл өглөө. Сургалт-зөвлөгөөний 2 дахь өдөр: Хүн амын бие бялдрын түвшин тогтоох сорилын чиглэлээр оролцож буй биеийн тамирын багш, арга зүйч, мэргэжилтнүүдийг багт хуваарилан ажиллуулсан ба оролцогчдоос бүрдсэн ажлын хэсгийн баг байгуулан баг тус бүрээс гарсан санал санаачлагыг нэгтгэж, зөвлөгөөний зөвлөмжийг боловсруулан нийт оролцогчдын дунд нээлттэй хэлэлцүүлэг дахин хийж, санал хурааснаар зөвлөмжийг ЗГХА-БТСГазарт буюу Бие бялдрын түвшин тогтоох стандартын төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Г.Одбаатарт гардуулан өгсөн. Сургалт-зөвлөгөөний 3 дахь өдөр: БСШУСЯамнаас “Төрөөс биеийн тамир, спортын талаар баримтлах бодлого”-ын төслийг хэлэлцүүлсэн бол үдээс хойш ЗГХА-БТСГазрын хэлтэс албадаас Төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа, Салбарын цахим мэдээллийн сангийн удирдлага, зохион байгуулалт, 2018 онд хийж хэрэгжүүлэх томоохон ажлуудын талаар мөн батлан гаргах дүрэм, журмуудыг танилцууллаа. ХОЁР. БАРУУН БҮС - БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ: Баруун бүсийн сургалтыг Баян-Өлгий аймгийн Өлгий хотноо 6 дугаар сарын 05-09-ний өдрүүдэд албаны 8 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулсан. Сургалтад Говь-Алтай, Завхан, Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн биеийн тамир, спортын газрын удирдлага, мэргэжилтэн, биеийн тамирын багш, дасгалжуулагч, арга зүйч нарын нийт 5 аймгийн 81 хүн оролцлоо. Баруун бүсийн сургалтыг зохион байгуулах багийн бүрэлдэхүүнд ЗГХА-БТСГазрын дарга Ц.Шаравжамц, БТСХЗХэлтсийн дарга Г.Одбаатар, БСШУСЯамны БТСБГазрын мэргэжилтэн Д.Эрдэнэсүрэн, Нийслэлийн НБТСХорооны НБТХэлтсийн дарга А.Болдмаа, ЗГХА-БТСГазрын мэргэжилтэн Ш.Долгор, Б.Баярхүү, Б.Ганзориг, Х.Бакытжан нар оролцлоо. Сургалтад БСШУСЯ, ЗГХА-БТСГ, Нийслэлийн НБТСГ, Бие бялдрын түвшин тогтоох стандартын төслийн ажлын багийн мэргэжилтэн, албан тушаалтнууд оролцож холбогдох мэдээ, мэдээлэл, лекц, семинар, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Сургалт-зөвлөгөөний эхний өдөр: БСШУСЯамнаас “Төрөөс биеийн тамир, спортын талаар баримтлах бодлого”-ын төслийг хэлэлцүүлсэн бол үдээс хойш ЗГХА-БТСГазрын хэлтэс, албадаас 2018 онд хийж хэрэгжүүлэх томоохон ажлуудын талаар болон спортын сургалт-дасгалжуулалтын чиглэлээр гарч буй шинэ арга, технологийн талаар СЗГХА-БТСГ-ын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албан мэргэжилтэн Ph.D. Ш.Долгор сургалт, мэдээлэл өгөв. Сургалт-зөвлөгөөний 2 дахь үдийн өмнө: БТСГазрын мэргэжилтэн Ш.Долгорын сургалт үргэлжилж, үдийн хойно Хүн амын бие бялдрын түвшин тогтоох сорилын чиглэлээр зөвлөгөөнд оролцож буй биеийн тамирын багш, арга зүйч, мэргэжилтнүүдийг багт хуваарилан мөн оролцогчдоос бүрдсэн Ажлын  хэсгийн баг байгуулж, баг тус бүрээс гарсан санал санаачлагыг нэгтгэн зөвлөгөөний зөвлөмжийг боловсруулан нийт оролцогчдоор нээлттэй хэлэлцүүлж санал хурааснаар “Хүн амын бие бялдрын түвшин тогтоох сорилыг боловсронгуй болгох нь” сэдэвт Баруун бүсийн бүсчилсэн зөвлөгөөний зөвлөмжийг ЗГХА-БТСГазарт буюу Бие бялдрын түвшин тогтоох стандартын төслийг боловсруулах ажлын хэсгийн дарга Г.Одбаатарт гардуулан өгсөн. ГУРАВ. ТӨВИЙН БҮС-СЭЛЭНГЭ АЙМАГТ: Төвийн бүсийн сургалтыг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотноо 6 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтад Өмнөговь, Дундговь, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн биеийн тамир, спортын газрын удирдлага, мэргэжилтэн, биеийн тамирын багш, дасгалжуулагч, арга зүйч нарын нийт 4 аймгийн 65 хүн оролцлоо. Төв аймгийн хувьд орон нутагт нийтийг хамарсан спортын наадмыг зохион байгуулах ажил давхардсан тул Зүүн бүсийн сургалтад нөхөж оролцох хүсэлт гаргаж, энэ удаагийн Төвийн бүсийн сургалтад оролцоогүй болно. Сургалтад ЗГХА-БТСГазрын дарга Ц.Шаравжамцаар ахлуулсан БСШУСЯ, ЗГХА-БТСГ, Нийслэлийн НБТСГ, Хүн амын бие бялдрын түвшин тогтоох стандарт боловсруулах ажлын хэсэг, Монголын олон улсын Үндэсний спортын арбитр ТББ зэрэг байгууллагын нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй албан хаагчид холбогдох мэдээ, мэдээлэл, лекц, семинар, хэлэлцүүлгийг зохион байгуулсан.Сургалт-зөвлөгөөний эхний өдөр: БСШУСЯамнаас “Төрөөс биеийн тамир, спортын талаар баримтлах бодлого”-ын төслийг хэлэлцүүлсэн бол ЗГХА-БТСГазрын хэлтэс, албадаас Төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа, цаашид авах арга зам, 2018 онд хийж хэрэгжүүлэх томоохон ажлуудын талаар мэдээлэл өглөө. Тус сургалт-зөвлөгөөний дараагийн өдрүүдэд: спортын сургалт-дасгалжуулалтын чиглэлээр гарч буй шинэ арга, технологийн талаар СЗГХА-БТСГазрын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны мэргэжилтэн судлаач, их эмч нар сургалт хийсэн бөгөөд сүүлийн өдөр Хүн амын бие бялдрын түвшин тогтоох сорилын чиглэлээр оролцож буй биеийн тамирын багш, арга зүйч, мэргэжилтнүүдийг багт хуваарилан багаар ажиллуулж, оролцогчдоос бүрдсэн Ажлын хэсгийн баг байгуулан баг тус бүрээс гарсан санал санаачлагыг нэгтгэн зөвлөгөөний зөвлөмжийг боловсруулан нийт оролцогчдоор нээлттэй хэлэлцүүлж, санал хурааснаар “Хүн амын бие бялдрын түвшин тогтоох сорилыг боловсронгуй болгох нь” сэдэвт Баруун бүсийн бүсчилсэн зөвлөгөөний зөвлөмжийг ЗГХА-БТСГазарт буюу Хүн амын бие бялдрын түвшин тогтоох стандарт боловсруулах ажлын хэсгийн дарга Г.Одбаатарт гардуулан өгсөн.  ДӨРӨВ. ХАНГАЙН БҮС-ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ: Бүсийн сургалтыг Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо 6 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд албаны 8 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгууллаа. Сургалтад Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Орхон, Баянхонгор аймгийн биеийн тамир, спортын газрын удирдлага, мэргэжилтэн, биеийн тамирын багш, дасгалжуулагч, арга зүйч нарын нийт 6 аймгийн 90 гаруй хүн оролцлоо. Хангайн бүсийн сургалтыг зохион байгуулах багийн бүрэлдэхүүнд ЗГХА-БТСГазрын БТБХЗХэлтсийн дарга Г.Одбаатараар ахлуулсан БСШУСЯамны БТСБГазрын мэргэжилтэн С.Мөнх-Эрдэнэ, ЗГХА-БТСГазрын САУЭШАлбаны дарга Ч.Насанбат, мэргэжилтэн О.Баасан, Б.Ганзориг, Хүн амын бие бялдар, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилын ажлын хэсгийн гишүүн ХУД–ийн ЭМТөвийн арга зүйч Д.Соёлмаа  нар оролцлоо. Мөн сургалтад  Монголын олон улсын Үндэсний спортын арбитр ТББ, Хүн амын бие бялдрын түвшин тогтоох стандартын төслийн ажлын багийн мэргэжилтэн, албан хаагчид оролцож холбогдох мэдээ, мэдээлэл, лекц, семинар, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Сургалт-зөвлөгөөний эхний өдөр: БСШУСЯ-аас “Төрөөс биеийн тамир, спортын талаар баримтлах бодлого”-ын төслийг хэлэлцүүлсэн бол үдийн хойно ЗГХА-БТСГазрын хэлтэс, албадаас 2018 онд хийж хэрэгжүүлэх томоохон ажлуудын талаар болон спортын сургалт-дасгалжуулалтын чиглэлээр гарч буй шинэ арга, технологийн талаар СЗГХА-БТСГазрын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны дарга Ч.Насанбат сургалт, мэдээлэл өгөв. Сургалт-зөвлөгөөний хоёр дахь өдөр: “Хүн амын бие бялдар, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”-ын ажлын хэсгийн гишүүн ХУД –ийн ЭМТ-ийн аргазүйч Д.Соёлмаа нарын сургалт үргэлжилж, үдийн хойно “Хүн амын бие бялдрын түвшин тогтоох сорил”-ын чиглэлээр зөвлөгөөнд оролцож буй биеийн тамирын багш, арга зүйч, мэргэжилтнүүдийг багт хуваарилан мөн оролцогчдоос бүрдсэн Ажлын хэсгийн баг байгуулж, баг тус бүрээс гарсан санал санаачлагыг нэгтгэн зөвлөгөөний зөвлөмжийг боловсруулан нийт оролцогчдоор нээлттэй хэлэлцүүлж санал хурааснаар “Хүн амын бие бялдрын түвшин тогтоох сорилыг боловсронгуй болгох нь” сэдэвт Хангайн бүсийн зөвлөгөөний зөвлөмжийг ЗГХА-БТСГазарт буюу Бие бялдрын түвшин тогтоох стандарт боловсруулах ажлын хэсгийн дарга Г.Одбаатарт гардуулан өгсөн.ТАВ. ЗҮҮН БҮС-ХЭНТИЙ АЙМАГТ: Зүүн бүсийн сургалтыг Хэнтий аймгийн Чингис хотноо 6 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд албаны 10 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгууллаа. Сургалтад Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр, Төв аймгийн Биеийн тамир, спортын газрын удирдлага, мэргэжилтэн, биеийн тамирын багш, дасгалжуулагч, арга зүйч нарын нийт 6 аймгийн 108 хүн оролцлоо. Сургалт-зөвлөгөөнийг зохион байгуулах багийн бүрэлдэхүүнд ЗГХА-БТСГазрын БТБХЗХэлтсийн ахлах мэргэжилтэн С.Эрдэнэтуяагаар ахлуулсан БСШУСЯамны БТСБГазрын мэргэжилтэн Ж.Тунгалаг, ЗГХА-БТСГазрын ахлах мэргэжилтэн Б.Нямсүрэн, мэргэжилтэн Ш.Долгор, Ё.Очирхүү, Х.Бакытжан, САУЭШАлбаны их эмч Ш.Болормаа нар оролцлоо. Мөн сургалтад Монголын олон улсын Үндэсний спортын арбитр ТББ, Хүн амын бие бялдрын түвшин тогтоох стандарт боловсруулах ажлын хэсгийн мэргэжилтэн, албан хаагчид оролцож холбогдох мэдээ, мэдээлэл, лекц, семинар, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Сургалт-зөвлөгөөний эхний өдөр:  БСШУСЯамнаас “Төрөөс биеийн тамир, спортын талаар баримтлах бодлого”-ын төслийг хэлэлцүүлсэн бол үдийн хойно ЗГХА-БТСГазрын хэлтэс, албадаас Төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа, цаашид авах арга зам, Салбарын цахим мэдээллийн сангийн удирдлага, зохион байгуулалт, 2018 онд хийж хэрэгжүүлэх томоохон ажлуудын талаар болон спортын сургалт-дасгалжуулалтын чиглэлээр гарч буй шинэ арга, технологийн талаар ЗГХА-БТСГазрын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны мэргэжилтэн Ph.D. Ш.Долгор сургалт, мэдээлэл өгөв.  Сургалт-зөвлөгөөний 2 дахь үдийн өмнө: БТСГазрын мэргэжилтэн Ш.Долгорын сургалт үргэлжилж, үдийн хойно Хүн амын бие бялдрын түвшин тогтоох сорилын чиглэлээр зөвлөгөөнд оролцож буй биеийн тамирын багш, дасгалжуулагч, арга зүйч, мэргэжилтнүүдийг багт хуваарилан мөн оролцогчдоос бүрдсэн Ажлын хэсгийн баг байгуулж, баг тус бүрээс гарсан санал санаачлагыг нэгтгэн зөвлөгөөний зөвлөмжийг боловсруулан нийт оролцогчдоор нээлттэй хэлэлцүүлж санал хурааснаар “Хүн амын бие бялдрын түвшин тогтоох сорилыг боловсронгуй болгох нь” сэдэвт Зүүн бүсийн зөвлөгөөний зөвлөмжийг ЗГХА-БТСГазарт гардуулан өгсөн.                                              Сургалт-зөвлөгөөний явцад давтамжтай гарсан саналуудыг нэгтгэн гаргахад:

  • “Биеийн тамир, спортын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга батлагдан гарсантай холбогдуулан түүнийг дагаж гарах бодлогын баримт бичиг, журмуудыг шинэчлэн боловсруулах, батлан мөрдөх ажлыг эрчимжүүлэх
  • Хуулийн хэрэгжилтийн хүрээнд сумдын орон тооны арга зүйчийг аймгийн БТСГ-тай зөвшилцөн томилж байх асуудлыг холбогдох журамд тусгах
  • Аймаг, дүүрэгт биеийн тамир, спортын хөрөнгө оруулалтын асуудлыг бодлогын түвшинд шат дараалалтай шийдвэрлэж байх, спортын төрлүүдийн техник, хэрэгслийг хүртээмжтэй нийлүүлэх, заал, талбайн бүтээн байгуулалтын асуудлуудыг стандарт, шаардлагын дагуу барьж байгуулах
  • Биеийн тамирын салбарын хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалт, давтан сургалтыг зохион байгуулах төлөвлөгөө, хөтөлбөрийг тодорхой болгон хэрэгжүүлэх
  • Спортын тэмцээн, наадмын тогтолцоотой холбогдуулан, спортын төрлүүдийн УАШТ болон аймаг, орон нутагт явагдах тэмцээний зохицуулалтыг “Биеийн тамир, спортын тухай хууль”-ийн 17 дугаар зүйлийн хэрэгжилтийг ханган ажиллахаар тусгах
  • Спортын гадаа талбай, төрөлжсөн сургалттай спортын дунд сургууль байгуулах зэрэг асуудалд газрын зөвшөөрөл авахад дээд байгууллагуудаас дэмжлэг үзүүлж ажиллах зэрэг саналууд давтамжтай тавигдсан болно.

ДҮГНЭЛТ

  • Биеийн тамир, спортын салбарын бүсийн сургалт-зөвлөгөөнийг зохион байгуулалтын хувьд үр өгөөжтэй байлгах, оролцогчдын идэвхи, оролцоонд тулгуурлан зохион байгуулах үүднээс Хууль, эрх зүйн шинэчлэлийн талаарх мэдээлэл, Хүн амын бие бялдрын түвшин тогтоох сорилыг боловсронгуй болгох, стандарт боловсруулах асуудал, Спортын сургалт-дасгалжуулалтын орчин цагийн чиг хандлага гэсэн 3 үндсэн чиглэлээр зохион байгуулсан нь орлоцогчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн гэж үзэж байна.
  • Биеийн тамир, спортын тухай хууль батлагдан гарсантай холбогдуулан түүнийг дагаж гарах бодлогын баримт бичиг, журмуудыг шинэчлэн боловсруулах явцад аймаг, нийслэл, дүүрэгт ажиллаж байгаа удирдах ажилтан, багш, дасгалжуулагч, мэргэжилтнүүдийн санал, бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулсан нь үр дүнтэй боллоо.
  • Хүн амын бие бялдрын түвшин тогтоох сорилыг боловсронгуй болгох, стандарт боловсруулах асуудлаар багийн ажил, хэлэлцүүлэг, мэтгэлцээн зохион байгуулах зэрэг аргуудыг ашиглан дадлага ажлуудыг хийж бүс тус бүрт нэгдсэн зөвлөмж гарган сорилын стандарт боловсруулах ажлын хэсэгт бичгээр хүргэсэн нь стандарт боловсруулах суурь судалгаа, үндсэн чиглэлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой болсон гэж үзэж байна.
  • Спортын сургалт-дасгалжуулалтын онцлох асуудал дасгалжуулалтын төлөвлөлт, ачаалал, спортын анагаах ухаан, физиологи, багш-дасгалжуулагчдын ёс зүй, өөрийгөө хөгжүүлэх арга ухаан, судалгаа шинжилгээ, цахим орчны хэрэглээ түүний ашиглалтыг сайжруулах талаар лекц, дадлага ажлууд зохион байгуулсан нь хүний нөөцийн хөгжилд анхаарсан чухал асуудлуудыг хөндөж, хамтран тогтвортой хөгжих нэгэн ойлголттой болсон гэж үзэж байна.
  • Бүсийн сургалт-зөвлөгөөнд оролцогчдийн дунд тухайн орон нутаг онцлогтоо тохируулан “Нөхөрсөг тэмцээн” зохион байгуулсан нь сургалт-зөвлөгөөний идэвхи, оролцоог нэмэгдүүлж байлаа.
  • “Биеийн тамир, спортын эрх зүйн шинэчлэл – Тогтвортой хөгжил” сэдэвт бүсийн сургалт-зөвлөгөөн удирдлага зохион байгуулалтын хувьд зарим санхүүжилтийг бүсийн сургалтыг зохион байгуулахаар авсан Сонгино Хайрхан дүүрэг, Сэлэнгэ, Өвөрхангай, Хэнтий, Баян-Өлгий аймагт тус тус шилжүүлснээр сургалт-зөвлөгөөнийг зохион байгуулах ажилд Биеийн тамир, спортын газар, хороод хариуцлагатай ажиллахын зэрэгцээ ЗГХА-БТСГ-ын зүгээс аймаг, нийслэл, дүүргийн БТСГ, хороодод мэргэжил арга зүйн зөвлөгөө үзүүлэн ажиллах тухай байгууллагын үйл ажиллагааны стратегийг бүрэн хэрэгжүүлсэн ажил болж чадлаа гэж үзэж байна.