“БИЕИЙН ТАМИР, СПОРТЫГ ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА” УРАЛДААНЫ ХОЁРДУГААР ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТЫН ДҮН

Mongolian

Биеийн тамир, спортын тухай хууль, Монгол улсын Засгийн газрын 5 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын даргын 2019 оны А/318 дугаар тушаалаар батлагдсан “Биеийн тамир, спортыг дэмжигч байгууллага” уралдааныг улсын хэмжээнд 2 үе шаттайгаар зарлан дүнг гаргалаа. Уралдааны 2 дахь шатны шалгаруулалтад аймаг, нийслэлийн 28 байгууллага материалаа ирүүлэн өрсөлдлөө. “Биеийн тамир, спортыг дэмжигч байгууллага” номинаци:  1-р байрт:  713 оноогоор Л.Хажидмаа эрхлэгчтэй Баянгол  дүүргийн Тэргүүний 98 дугаар цэцэрлэг;  2-р байрт: 677 оноогоор Б.Гандулам эрхлэгчтэй Налайх дүүргийн 140 дүгээр цэцэрлэг;  3-р байрт:  578 оноогоор Г.Өсөхбаяр даргатай Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо;  4-р байрт: 572 оноогоор Д.Дугаррагчаа захирагчтай Зэвсэгт хүчний 311 дүгээр анги;  5-р байрт: 556 оноогоор Л.Эрдэнэцэцэг ерөнхий захиралтай Төв аймгийн Боловсролын лаборатори “Хүмүүн” цогцолбор сургууль;  6-р байрт: 543 оноогоор Г.Эрдэнэбаатар даргатай Дорноговь аймаг дахь Цагдаагийн газар;  7-р байрт: 540 оноогоор Р.Гандиймаа даргатай Архангай аймгийн Эрүүл мэндийн газар;  8-р байрт:  514 оноогоор А.Гантулга захиралтай Өвөрхангай аймгийн Хужирт сумын Ерөнхий боловсролын сургууль;  9-р байрт:     509 оноогоор Д.Бат-Эрдэнэ захирагчтай Хилийн 0208 дугаар тусгай салбар.  зэрэг байгууллагууд шагналт 9 байрт шалгарлаа.  “Биеийн тамир, спортын хандивлагч байгууллага” номинацид:  Токио олимп санд 2 тэрбум 500 сая төгрөг хандивласан үзүүлэлтээр Уулын баяжуулах "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГазрын хамт олон;  “Биеийн тамир, спортын материаллаг баазыг бүтээгч байгууллага” номинацид:  Баян-Өлгий аймгийн М.Баглан захиралтай “Понпа” ХХКомпани нь өөрийн 500 сая төгрөгний хөрөнгөөр олон улсын стандартын 36мх18м, фитнессийн 6мх18м чийрэгжүүлэлтийн танхим бүхий “POWER” биеийн тамирын заалыг Өлгий хотноо барьж  ашиглалтанд оруулан шинээр ажлын байраар хангасан үзүүлэлтээр тус тус шалгарлаа.   Болзлын дагуу шалгарсан дээрх 9 байгууллагыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын Батламжийн хамт double fish  брэндийн олон улсын стандартын шаардлага хангасан ширээний теннисний ширээ болон тоглолтын багц хэрэглэлүүдээр, бас олс, дартс, молтен брэндийн сагс, волейболын бөмбөгийг торны хамт, хөл бөмбөг зэрэг спортын хэрэглэлээр урамшуулна. Мөн шалгарсан 11 байгууллагын тугийг Спортын төв ордны өмнө жилийн турш мандуулах эрх олгохоор шийдвэрлэсэн байна.