“БАГАНУУР 2019” ЖИШИГ ӨРТӨӨТ МАРАФОН БОЛНО.

Mongolian

Иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамирын үйл ажиллагаа, дасгал хөдөлгөөнийг сурталчлах, салбарын ажилтнуудын ажлын туршлага солилцох зорилгоор ЗГХА-Биеийн тамир, спортын газраас Багануур дүүргийн Засаг даргын тамгын газар, Багануур дүүргийн Биеийн тамир, спортын хороотой хамтран Багануур дүүрэгт жишиг өртөөт марафоныг 2019,11,09-ний өдөр зохион байгуулна. Өртөөт марафоны 3 ангилалд нэг баг 4 хүнтэй оролцоно. Үйл ажиллагаанд ЗГХАгентлаг Биеийн тамир, спортын газар, Нийслэлийн Спортын хороо, Нийслэлийн 9 дүүрэг тус бүрээс Ахмад нас ангилалд тус бүр 1 баг, Залуучууд насны ангилалд тус бүр 1 баг, өсвөр нас ангилалд Багануур дүүргийн Ерөнхий боловсролын цогцолбор 3 сургууль, Багануур дүүргийн “Сод” сургууль, Багануур дүүргийн Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвөөс сурагчид хамрагдана.  Өртөөт марафонд оролцогчид нийт 9,5 км замыг туулна.