ӨРТӨӨЧИЛСӨН БИЕИЙН ТАМИРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОГДОНО

Mongolian

Иргэдэд эрүүл амьдрах идэвхтэй хэв маяг, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, хүртээмжтэй үйлчилгээг хүргэх зорилгоор Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2020 оны А/36 дугаар тушаалаар “Өртөөт марафон 2020” биеийн тамирын үйл ажиллагааг Налайх дүүрэгт “Налайх 2020”, Сэлэнгэ аймагт “Сэлэнгэ 2020”,  Дорноговь аймагт “Сайншанд 2020”, Ховд аймагт “Ховд 2020” өртөөт марафоныг 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг дуусталх хугацаанд ахмад, залуучуудын ангиллаар өртөөчлөн зохион байгуулна.   Үйл ажиллагааг дүүрэг, орон нутгийн нутгийн захиргааны байгууллагууд болон биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн байгууллагууд удирдлага, мэргэжил арга зүй, мэдээллээр ханган удирдан зохион явуулна.