Үндэсний шигшээ багийн спортын төрлийг сонгох сонгон шалгаруулалт

Undefined

Биеийн тамир, спортын тухай хуулийн 9.1.4 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/167 дугаар тушаалаар батлагдсан “Үндэсний шигшээ багийг бүрдүүлэх, спортын төрлийг сонгох, санхүүжүүлэх журам”-ын 2.13-т заасны дагуу улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх спортын төрлийн холбоодын сонгон шалгаруулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 09-29-ны өдрийг хүртэл зарлаж байна.

 

Сонгон шалгаруулалтад нэр дэвших хүсэлтэй спортын холбоод “Үндэсний шигшээ багийг бүрдүүлэх, спортын төрлийг сонгох, санхүүжүүлэх журам”-ын 2.15 дахь хэсгийн 2.15.1-2.15.7,  3.1 дэх хэсгийн 3.1.4-3.1.8-д заасны дагуу 2020 оны 01 дүгээр сарын 28-ны дотор шаардлага хангасан материалын бүрдлийг ханган Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Биеийн тамир, спортын бодлогын газарт албан бичгээр ирүүлнэ үү.

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/167 дугаар тушаалаар батлагдсан “Үндэсний шигшээ багийг бүрдүүлэх, спортын төрлийг сонгох, санхүүжүүлэх журам”-ыг Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан /www.legalinfo.mn/, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны www.mecss.gov.mn, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Биеийн тамир, спортын газрын www.sport.gov.mn хаягаар орж, татаж авч ашиглана уу.

 

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ