ТАЛАРХАЛ

Mongolian

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Биеийн тамир, спортын газар нь яамны бүтцээр 8 жил ажиллаад Монгол Улсын Ерөнхий сайдын хамаарах чиг үүргийн хүрээнд Засгийн газрын 47-р тогтоолоор Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хороо болон байгуулагдсан.

Өнгөрсөн хугацаанд биеийн тамир, спортын салбарын ололт амжилт, алдаа оноо бүртэй хамт байж, хамтран ажилласан яамны удирдлагууддаа талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүллээ.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Биеийн тамир, спортын улсын хороотой цаашдаа ч хамтран ажиллахаа илэрхийлж амжилт хүссэн бол дэд сайд Г.Ганбаяр спортын асуудал хариуцаж байсан сайдын хувьд “Токио-2020” болон “Бээжин-2022” өвөл, зуны олимпийн наадамд бэлтгэх ажил яамны бүтцээр ажиллаж байхдаа үндсэндээ хангагдсан. Тиймээс улам хичээж ажиллаарай. Мөн цаашдаа ирээдүйгээ бодсон зоригтой шийдвэрүүд гаргаж, суурь шинэчлэл, үсрэнгүй хөгжил хийхийг захилаа.

Боловсрол, шинжлэх ухааны яамны нийт хамт олонд ажлын өндөр амжилт хүсье!