Спорт ба хөгжил зүүн бүсийн сургалт зохион байгуулагдаж байна.

Undefined

"Спорт ба хөгжил" Улсын хэмжээнд 5 бүсэд зохион байгуулагдаж буй сургалт, хэлэлцүүлгийн хамгийн сүүлчийнх буюу зүүн бүсийн сургалт Дорноговь аймгийн Сайншанд хотод эхэллээ. Сургалтын Ерөнхий зохион байгуулагчаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Биеийн тамир, спортын газар, хамтран зохион байгуулагчаар Дорноговь аймгийн БТСГ ажиллаж байна. Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, спорт хариуцсан мэргэжилтэн, арга зүйч, архив бичиг хэрэг, ЕБС-ийн биеийн тамирын багш, спорт хамтлаг, ТББ-ын төлөөлөл, өсвөр үе, залуучуудын шигшээ багийн даслгалжуулагч нарын 80 төлөөлөгч оролцож байна. 
Сургалтыг нээж БСШУСЯ-ны БТСБГ-ын ахлах мэргэжилтэн О.Гэрэл "БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТУХАЙ ХУУЛЬ, ТӨРӨӨС БАРИМТЛАХ БОДЛОГО" сэдвээр илтгэлээ эхлүүлсэн.

Бүсийн сургалтын хөтөлбөрт анх удаа "Архив, албан хэрэг хөтлөлтийн стандарт, архивын улсын тооллогод бэлтгэх арга"-н сургалтыг оруулсан. Энэ дагуу үдээс өмнөх танхимын сургалтаар "Албан хэрэг хөтлөлт"-ийн ерөнхий мэдээлэл буюу онолын хичээл орсон бол үдээс хойшхи сургалт практик буюу Дорноговь аймгийн БТСГ-ын архивын тасаг дээр боллоо.