СПОРТЫН ТӨРЛИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛСАН ТУХАЙ ДҮГНЭЛТ

Undefined

Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 заалт, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2009 оны 53/45, Биеийн тамир, спортын даргын 2016 оны А/53 тоот тушаалыг тус тус үндэслэн 2018 онд Улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах спортын төрлийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн улсын төсвөөс дэмжлэг хүсэж 2017 оны үйл ажиллагааны жилийн тайлангаа ирүүлсэн төрөл хариуцсан спортын 27 холбоодыг шалгуур үзүүлэлтээр үнэлгээ өгч Улсын аварга шалгаруулах насны ангилал тус бүрээр дүгнэлээ.
Биеийн тамир, спортын даргын 2016 оны А/53 дугаар тушаалаар батлагдсан спортын төрлийг сонгон шалгаруулах шалгуур үзүүлэлтийн аргачлалаар шалгаруулан холбоодын үнэлгээг эрэмбэлэн Биеийн тамир, спортын газрын даргын 2018 оны А/118 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүний хяналтын хуралд Спортын төрлийг сонгон шалгаруулах дүгнэлтийг танилцуулж байна.
2017 оны үйл ажиллагааны тайланг 30 спортын холбоод ирүүлснээс өсвөрийн насны ангиллаар 22 холбоо, залуучуудын насны ангиллаар 12 холбоо, насанд хүрэгчдийн ангиллаар 29 холбоо, ахмадын ангиллаар 20 холбоо зохион байгуулсан байна.
Спортын холбоодын үйл ажиллагааг дараах үндсэн 5 дэд хэсэг шалгуур үзүүлэлтээр ажлын хэсгийн гишүүн нэг бүр (санхүүгийн шалгуураас бусад) спортын холбоодоос ирүүлсэн тайланд үнэлгээ өгч нийт гишүүдийн өгсөн үнэлгээ оноог шалгуур үнэлгээний аргачлалын томьёонд үзүүлэлт тус бүрээр гаргаж нийлбэрийн дунджийг гаргаж үнэлгээний дүнг эзлүүллээ.
2017 оны спортын холбоодын үйл ажиллагааны шалгаруулалтын үнэлгээний дүнгийн эрэмбэлсэн байдлаар Засгийн газрын 2018 оны 173 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Үндэсний хэмжээний тэмцээн, наадамд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журмын дагуу спортын 13 төрөлд Засгийн газрын мөнгөн шагнал, тэмцээний үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх 15 спортын төрлөөр санхүүжүүлэхээр ажлын хэсгээс шийдвэрлэлээ.

2018.06.22