Спортын клубыг магадлан итгэмжлэх зар

Undefined

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Сайд, Эрүүл мэндийн Сайдын хамтарсан 2019 оны А/178, А/144 дүгээр тушаалаар батлагдсан "Спортын клубыг магадлан итгэмжлэх журам”-ын дагуу спортын клубуудын материалыг хүлээн авч байна.Магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргах, баримт бичиг бүрдүүлэх

  • 4.1.1.     Идэвхтэй хөдөлгөөн, биеийн тамир, спортын чиглэлээр үйлчилгээ үзүүлж буй спортын клубын танилцуулга,4.1.2.   Урьдчилсан үнэлгээ хийсэн шинжээчийн багийн хяналт, шалгалтаар зөрчил илэрсэн бол арилгах талаах арга хэмжээ авсан үр дүнгийн мэдээлэл,4.1.3.   Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, /нотариатаар баталгаажсан байх/4.1.4.   Үйлчилгээ үзүүлэх спортын төрөл тус бүрээр сургалт- дасгалжуулалт эрхэлж буй талаар тухайн спортын холбоонд бүртгэлтэй эсэх,4.1.5.   Давтан магадлан итгэмжлэлд хамрагдах бол анхны магадлан итгэмжлэлийн батламжийн хуулбар, явцын хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн байгууллагын дүгнэлт, /анх удаа орох байгууллагад хамаарахгүй/4.1.6.   Магадлан итгэмжлэх шалгуур үзүүлэлтийн дагуу хийсэн үнэлгээний тайлан,4.1.7.   Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаанд хийсэн дүн шинжилгээний тайлан,4.1.8.   Үйлчилгээ явуулах зориулалтын байр, заалны мэдээлэл, гэрчилгээ эсхүл өөрийн өмчлөлийн байргүй тохиолдолд 2-оос доошгүй жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагаа. сургалт-дасгалжуулалт явуулах зорилгоор байрны өмчлөгчтэй хийсэн түрээсийн гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, магадлан итгэмжлэл хийлгэхийг зөвшөөрсөн тодорхойлолт,4.1.9.   Магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргасан спортын клуб нь магадлан итгэмжпэгч байгууллагаас магадлан итгэмжпэгдэх боломжтой гэсэн хариуг албан бичгээр авсны дараа энэхүү журмын дагуу үйлчилгээний төлбөрийг тус байгууллагын нэмэлт орлогын дансанд төлсөн баримт,4.1.10.   Холбогдох ажилтны /эмч, дасгалжуулагч, арга зүйч/ мэргэжпийн боловсролын диплом, бусад баримт бичиг, /наториатаар баталгаажсан байх/

Дээрх шаардлагыг хангасан хуулийн этгээд нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газарт ирүүлнэ үү.  Журмыг www. sport.gov.mn вэб сайтнаас үзнэ үү.Холбоо барих утас: 96658765