"НҮҮДЭЛЧИН МОНГОЛ" ЗОХИОГДОНО.

Mongolian

Засгийн газрын 2017 оны 269 дүгээр тогтоол, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/196 дугаар “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хамтарсан “Ажлын хэсэг байгуулах тухай” А/157, А/19 дугаар тушаалыг тус тус үндэслэн “Соёлын биет бус өвийн их наадам”,  “Үндэсний спортын VI их наадам"-ыг хамтатган 2018 оны 08 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд ХҮЙ ДОЛООН ХУДАГ дахь Монгол наадам цогцолборт “НҮҮДЭЛЧИН МОНГОЛ” наадам зохион байгуулагдана. 

  • “НҮҮДЭЛЧИН МОНГОЛ” наадам нь Соёлын өвийг хамгаалах тухай хууль, ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны Конвенци, салбар дундын хамтын ажиллагааны хүрээнд СББӨ-ийг хадгалж хамгаалах, дэмжин хөгжүүлэх, судалж сурталчилах үйл ажиллагааг өргөжүүлэх, таван ай савын хүрээнд СББӨ-ийн зүйлүүд, өвлөн уламжлагчдыг тодруулан алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх, соёлын өвийн бүртгэл-мэдээллийн санг баяжуулах зорилготой юм. 
  • “Соёлын биет бус өвийн их наадам” болон “Үндэсний спортын VI их наадам"-ын анхан шатны шалгаруулалт сум, дүүрэг, аймаг, нийслэлд энэ онд зохион байгуулагдсан бөгөөд 2–р шатны шалгаруулалт буюу “НҮҮДЭЛЧИН МОНГОЛ” наадамд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 400 гаруй ардын авьяастан, гар урчууд болон 2000 орчим үндэсний спортын тамирчид хүй мандлын зүлэг ногоон дэвжээнд нутаг нутгаараа отоглон бууж хүч чадал, оюун ухаан, авьяас билэг, ур чадвараа гайхуулан 5 өдрийн турш өрсөлдөж шилдэгүүдээ тодруулна.