МӨНХТӨРИЙН ЛХАГВАГЭРЭЛ МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ТҮҮХЭНД ХАМГИЙН ХҮНД ЖИНД ДЭЛХИЙГЭЭС МЕДАЛЬ ХҮРТСЭН АНХНЫ ТАМИРЧИН БОЛЛОО.

Mongolian

“Будапешт-2019” чөлөөт бөхийн 23 хүртэлх насанд хүрэгчдийн ДАШТ-ий гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн 125 кг-ийн жинд залуучуудын болон 23 хүртэлх насны Азийн дэд аварга, Тахтийн цом, Дмитрий Коркин, Дмитрий Миндиашвили, “Байгаль Опен”, “Монголиа Опен” ОУТ-ий хүрэл медальт, Роман Дмитриев, Борис Будаевын нэрэмжит залуучуудын ОУТ-ий аварга, “Даян” дэвжээ, “Жем Интернэшнл” компанийн тамирчин, “Аварга” сургуулийн оюутан ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл Унгарын нийслэлээс Монголын эрэгтэй баг тамирчдын хоёр дахь хүрэл медалийг авчирлаа.

М.Лхагвагэрэл Будапештэд тэгшитгэлийн барилдаанд Кыргызстаны Кыргызстаны Музаффар Жаппуевыг оноогоор цэвэр (12:1) ялсан ч 1/8 шигшээд ОХУ-ын Виталий Голоевт 2:3-аар ялагдсан. Тэгвэл өнөөдөр дагах барилдаанд БНХАУ-ын өвөрмонгол залуу Эр Сонгбуг 6:1-ээр, Бүх Африкийн наадам болон Африк тивийн хошой аварга Египетийн Халед Мохамед Абдаллаг 12:1-ээр, хүрэл медалийн төлөөх барилдаанд АНУ-ын Даниэль Керквлиетийг хүнд барилдааны эцэст 4:4-өөр ялж, шагналын тавцанд зогсох эрхтэй болсон юм.