МОНГОЛЫН ТАМИРЧИН ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА БИАТЛОНЫ ДАШТ-Д ОРОЛЦОНО

Undefined

Маргааш буюу 2020 оны хоёрдугаар сарын 12-нд Италийн Антхольц хотод биатлоны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах 56 дахь удаагийн тэмцээн эхэлнэ.Энэхүү тэмцээнд Зэвсэгт хүчний 017-р анги, “Алдар” спорт хороо, Монголын биатлоны холбооны шигшээ багийн тамирчин Энхбаярын Ариунтунгалаг спринт 7,5 км зайд оролцоно.Энэ нь биатлоны ДАШТ-д Монголын тамирчин түүхэндээ анх удаагаа оролцож буй тохиолдол юм.Э.Ариунтунгалаг 23 настай. Гүйлтийн цанын спортоор хичээллэж байгаад 2019 оны зургаадугаар сараас биатлоноор дагнан хичээллэж байгаа юм байна.