ДОПИНГИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛНА

Mongolian

Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагын Ерөнхийлөгч Ж.Хатанбаатар, гүйцэтгэх захирал  Д.Мөнхболд нартай уулзаж цаг  үеийн асуудлаар мэдээлэл солилцлоо.  

Допингийн эсрэг үндэсний байгууллагын удирдлагуудын зүгээс хамтын ажиллагаагаа сайжруулах, санамж бичиг байгуулах хүсэлт гаргалаа. 

БТСУХ-ны зүгээс Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагаас гаргаж буй  санал санаачлагыг дэмжиж,  хамтарч ажиллана. Мөн Монголын үндэсний олимпийн хороо, Монголын допингийн эсрэг байгууллага, Биеийн тамир, спортын улсын хороо болон бусад холбогдох байгууллагын төлөөллөөс бүрдсэн “Допингийн эсрэг үндэсний зөвлөл” байгуулж ажиллахаар боллоо.