ДАСГАЛЖУУЛАГЧИЙН ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТЫН ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА 

Mongolian

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын /хуучнаар/ 2016 оны “Биеийн тамир, спортын салбарын хүний нөөцийн хөтөлбөр” А/149 дугаар тушаал, Биеийн тамир, спортын газрын даргын /хуучнаар/ 2019 оны “Дасгалжуулагчийн төгсөлтийн дараах сургалтын нийтлэг шаардлага батлах тухай” А/104 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу “Дасгалжуулагчийн төгсөлтийн дараах сургалтын хичээлийн хөтөлбөр”-ийг сонгон шалгаруулна. Хичээлийн хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад оролцох багш нар дараах материалыг бүрдүүлж Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын Улсын хороонд 2020 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн 17 цагаас өмнө ирүүлнэ үү.

Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:

1. Анкет /Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 05 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралт/

2. Бакалавр, Магистр, Докторын дипломын хуулбар /баталгаажуулсан/

3. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /баталгаажуулсан/

4. Боловсруулсан тухайн хичээлийн хөтөлбөр

Жич:

1. Төгсөлтийн дараах хичээлийн хөтөлбөрийг боловсруулахдаа “Дасгалжуулагчийн сургалтын хөтөлбөр”-ийн хичээлийн стандартын дагуу мэдлэг, чадвар, хандлагыг олгохоор тусгасан байна.

2. Мэргэжлийн хичээлийн хөтөлбөрийг тухайн спортын холбоотой хамтран боловсруулсан байх шаардлагатай.

3. “Дасгалжуулагчийн сургалтын хөтөлбөр”-ийг www.sport.gov.mn веб сайтаас болон Биеийн тамир, спортын Улсын хорооны 51-264136 дугаар утсаар авна.

4. Боловсруулсан хичээлийн хөтөлбөрийг /bayarkhuu@sport.gov.mn хаягаар