БСШУСЯ, БТСГ-аас зохион байгуулсан "Биеийн тамир, спортын нээлттэй хаалганы өдөр"-ийн арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө

Mongolian

БСШУСЯ, БТСГ-аас зохион байгуулсан "Биеийн тамир, спортын нээлттэй хаалганы өдөр"-ийн арга хэмжээ амжилттай, сайхан өрнөлөө. Нээлттэй хаалганы арга хэмжээний үеэр хүн амын бие бялдарын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох  сорил авах, Үндэсний шигшээ багийн танилцуулга, шигшээ багийн тамирчид иргэдтэй зураг авхуулах, гарын үсэг зурах ажиллагаа, урлаг, спортын үзүүлэх тоглолт, Монголын оюутны спортын их наадмаас медаль хүртсэн баг тамирчдад шагнал гардуулах, фитнесс, гимнастик, таеквондо, спорт хувцасны загвар үзүүлэх, унадаг дугуйны үзэсгэлэн худалдаа "Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн"-ний сурталчилгаа, билет борлуулах гээд олон сонирхолтой арга хэмжээ боллоо.