"БИ ЧАДНА" СЭДЭВТ ӨДӨРЛӨГ ЗОХИОГДОНО.

Mongolian

Харааны бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах Цагаан таягтаны өдрийг угтан тус газраас үндэсний спортыг сурталчлан таниулахаар "БИ ЧАДНА" сэдэвт өдөрлөгийг 2018.09.26-27-ны өдрүүдэд үндэсний спортын ширээний шагаа няслах, шагай шүүрэх, морь уралдуулах, сур харвах зэрэг спортын 4-н төрлөөр зохиож, шагналт байрт шалгарсан оролцогчдыг ЗГХА-Биеийн тамир, спортын газрын Өргөмжлөл, спортын хэрэглэлээр шагнаж  урамшуулна. Тус өдөрлөгт:  

  • Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбоо
  • Харааны бэрхшээлтэй иргэдийн Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төв
  • Хараагүй хүмүүсийн хөдөлмөр эрхлэх үйлдвэр
  • Харааны бэрхшээлтэй 116 дугаар тусгай сургууль зэрэг байгууллагын суралцагч, оюутан, залуучууд, ажилчид хамрагдана.

Өдөрлөгийн үйл ажиллагааг Монголын үндэсний спортын холбоодоос томилогдсон шүүгчид 2 өдөр шүүн явуулна. Үүнд:  

  1. Монголын хараагүйчүүдийн үндэсний төвийн спорт зааланд 2018.09.26-ны өдрийн 10.00 цагт
  2. Харааны бэрхшээлтэй 116 дугаар тусгай сургуулийн спорт зааланд 2018.09.27-ны өдрийн 10.00 цагт тус тус эхэлнэ.