БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН ХАРААТ БУС ШИНЖЭЭЧИЙГ СОНГОХ, ЭРХ ОЛГОХ ТУХАЙ ЗАР ХҮРГҮҮЛЭХ НЬ

Mongolian

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Сайд, Эрүүл мэндийн Сайдын хамтарсан 2019 оны А/178, А/144 дүгээр тушаал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Биеийн тамир, спортын газрын даргын 2019 оны А/187 дугаар тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор иргэдэд идэвхтэй хөдөлгөөн, биеийн тамир, спортоор хичээллэх үйлчилгээ үзүүлж буй спортын клубын үйл ажиллагаа, сургалт-дасгалжуулалтын чанарт магадлан итгэмжлэлийн үнэлгээ хийх хараат бус шинжээчийг сонгох зарыг хүргэж байна.Биеийн тамир, спортын салбарын хараат бус шинжээч нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Биеийн тамир, спортын газрын даргын 2019 оны А/187 дугаар тушаалаар батласан “Спортын клубыг магадлан итгэмжлэх хараат бус шинжээчийн үйл ажиллагааны журам”-ын дагуу өмчийн бүх хэлбэрийн байгууллагын хараат бус шинжээч, иргэд нэрээ нээлттэйгээр дэвшүүлж, дараах шаардлага, ур чадварыг хангасан байна. Үүнд:

  • мэргэжлийн бакалавр түүнээс дээш зэрэгтэй байх;
  • тухайн мэргэжлийн чиглэлээр 10-аас дээш жил ажилласан, дадал, туршлагатай байх;
  • байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгөх, дүгнэлт гаргах, багаар ажиллах чадвартай байх;  
  • биеийн тамир, спортын салбараас бусад журмын 2.1-д заасан салбарын эрх бүхий шинжээчийн эрхийн баримт бичгийн хуулбарыг нотариатаар баталгаажсан байна.

Дээрх шаардлагыг хангасан хуулийн этгээд нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газарт 2019 оны 06 дугаар сарын 10-наас 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор дараах материалыг бүрдүүлж ирүүлнэ үү.  

  • өргөдөл;
  • албан хаагчийн анкет;
  • үнэмлэхний хуулбар;
  • диплом, мэргэжлийн үнэмлэхний  хуулбар /нотариатаар баталгаажсан байх/;
  • ажиллахыг дэмжсэн байгууллага, хамтран ажиллаж байсан 2 хүний тодорхойлолт;
  • 3х4 хэмжээтэй 2 хувь цээж зураг /сүүлийн 6 сарын дотор авахуулсан/;

Журмыг www. sport.gov.mn вэб сайтнаас үзнэ үү.Холбоо барих утас: 96658765, 265709