БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫНХАН БАЯРАА ТЭМДЭГЛЭНЭ.

Mongolian

Засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх  журам”-ын гуравдугаар бүлгийн 3.6.3, дөрөвдүгээр бүлгийн 4.1.19 дэх заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Олимпийн наадмаас медаль хүртсэний 50 жил, Алтан медаль хүртсэний 10 жилийн ой, салбарын ололт амжилтыг олон нийтэд мэдээлж сурталчлах,  түгээн дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох, иргэдэд үйлчилгээ үзүүлэх, тэдний санал, хүсэлтийг сонсож, бүтээлч ажил, үйл ажиллагаанд оролцуулах, ажилтан ажилчдын хөдөлмөр, бүтээлийг тодруулан алдаршуулах зорилгоор Монголын "Тамирчдын өдөр", "Олон улсын олимпийн өдөр"-ийг хамтатган орон даяар 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр тэмдэглэнэ. Нийслэлийн хэмжээнд тус өдрийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар, Монголын Үндэсний Олимпийн хороо хамтран Хүндэтгэлийн арга хэмжээг энэ өдрийн 09.00-15.00 цагийн хугацаанд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна. Хүндэтгэлийн арга хэмжээний талаарх хэвлэлийн бага хурлыг 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 11.00 цагт Спортын төв ордны 4 давхрын хурлын танхимд зохион байгуулах бөгөөд зохиогдох үйл ажиллагаа нь дараах 2 хэсгээс бүрдэнэ. Үүнд:09.00 цагт:  Зочид, оролцогчид Спортын төв ордны өмнөх талбайд цугларна. 1-р хэсэг:  09.30 цагт: Хүндэтгэлийн жагсаалыг “СТО-Сүхбаатарын талбай-СТО” чиглэлд явуулж, Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөнө.2-р хэсэг:  11.00-15.00 цагт: Нээлтийн ажиллагаа, Урлагийн тоглолт, Шагнал гардуулах ёслол, Олимп, паралимпийн наадмын медальт тамирчдад хүндэтгэл үзүүлэх, Дасгалжуулагчдад хүндэтгэл үзүүлэх, залуучуудын олимп, тусгай олимп, дифлимпийн наадмын медальт тамирчдад хүндэтгэл үзүүлэх, Спортын үзүүлэх тоглолтууд зохиогдоно. Мөн энэ өдөр Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хороод биеийн тамирын заалаа үнэ төлбөргүйгээр иргэдэд үйлчилнэ.  Хамтран ажиллах салбарын бус байгууллагууд:1. Зэвсэгт хүчний жанжин штаб2. Замын цагдаагийн газар3. Нийслэлийн Засаг даргын тамгын газар4. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар5. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэс6. Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар.Оролцогч байгууллагууд:1. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам2. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг  - Биеийн тамир, спортын газар3. Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хороо4. Монголын Үндэсний Олимпийн хороо5. Монголын Үндэсний Паралимпийн хороо6. Монголын Дифлимпийн хороо7. Монголын Тусгай олимпийн хороо8. Монголын Мастеруудын Биеийн тамир, спортын хороо9. Аймаг, нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын хороод10. Зэвсэгт хүчин, Онцгой байдлын болон хууль сахиулах байгууллага дахь Биеийн тамир, спортын хороод11. Спортын холбоод12. Аймаг, нийслэл, дүүргийн Олимпийн зөвлөлүүд.Үзүүлэх тоглолтод оролцох спортын холбоод:1. Монголын Гимнастикийн холбоо2. Монголын Бодибилдинг фитнессийн нэгдсэн холбоо3. Монголын Туялзуур сэлэмний холбоо4. Монголын Таэквондогийн холбоо5. Монголын Сагсан бөмбөгийн холбоо6. Монголын Бадминтоны холбоо7. Монголын Боксын холбоо8. Монголын Бэйсболын холбоо9. Монголын Ширээний теннисний холбоо10. Монголын Кэндогийн холбоо11. Монголын Спорт бүжгийн холбоо. Биеийн тамир, спортын салбарын үе үеийн удирдлагууд, зүтгэлтнүүд, эрдэмтэн, судлаачид, тамирчид, иргэд Та бүхнийг энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд хүрэлцэн ирж Бидний баяраас хуваалцана уу хэмээн  урьж байна.