Б.АРУИНБАЯР, Н.ХЭРЛЭН НАР МӨСӨНД АВИРАЛТЫН АЗИЙН АВАРГА БОЛЛОО

Undefined

 

БНСУ-д болсон мөсөн авиралтын Дэлхийн цомын аварга шалгаруулах цуврал тэмцээнийг Азийн АШТ-тэй хамтатган зохион байгуулав.

Тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн  ОУХМ Н.Хэрлэн, спортын мастер Б.Ариунбаяр, Ч.Мандахбаяр, спортын дэд мастер Д.Отгонхүү, Д.Баасандорж, нэгдүгээр зэрэгтэй Ж.Сэдэд нар оролцон, хоёр алт, нэг хүрэл медаль хүртэв.
Тэмцээний эрэгтэйчүүдийн хурдны төрөлд ОУХМ Н.Хэрлэн 17.45 оноогоор, эмэгтэйчүүдийн хурдны төрөлд спортын мастер Б.Ариунбаяр 24.06 оноогоор түрүүлж, Азийн аварга болов. Спортын дэд мастер Д.Баасандорж 20.95 оноогоор хүрэл медаль хүртсэн бол спортын мастер Д.Отгонхүү VIII, спортын мастер Ч.Мандахбаяр 16 дугаар байрт шалгарчээ.