Анхны магадлан итгэмжлэгдсэн спортын клубүүд тодорлоо

Undefined

Биеийн тамир спортын тухай хууль /15-р зүйл/, Боловсрол срёл шинжлэх ухаан, спортын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан А/178, А/144 тоот тушаалаар баталсан Спорт клубийг  магадлан итгэмжлэх журамын дагуу Биеийн тамир спортын газраас Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт байрлах “Голден жим” 1-р салбар клуб, Хан-Уул дүүрэгт байрлах “Соёл” фитнесс клубүүд хүсэлтээ ирүүлэн магадлан итгэмжлэлд орж тэнцлээ.

Тус клубүүдийн хувьд анхны магадлан итгэмжлэгдсэн спортын клубүүд боллоо.

Дээрх хууль, журмын хүрээнд бусад спортын клубүүд магадлан итгэмжлэх хүсэлтэй ирүүлэх бүрэн боломжтой юм.

Анхны магадлан итгэмжлэгдсэн хоёр клубтээ иргэддээ идэвхитэй хөдөлгөөн, дасгалаар хичээллэх таатай нөхцөлийг бүрдүүлэн үйлчилэх ажлын өндөр амжилт хүсэхийн хамт бусад спорт клубүүдээ  магадлан итгэмжилэлд идэвхитэй оролцохыг уриалж байна.