"Мини волейбол-2018" ААШТ

Мөрөн хотноо зохион байгуулагдаж. Тэмцээн нь ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд гэсэн 2 насны ангилалд зохион байгуулагддаг. Хүүхэд, өсвөр үеийнхэнд бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох, ирээдүйн шилдэг тамирчдыг тодруулах, тэдний дунд волейболын спортыг хөгжүүлэх зорилготой.Өдгөө 27 дахь жилийн тэмцээнд 82 багийн 500 орчим тамирчин хүүхдүүд оролцож уламжлалын дагуу спортын мастер, шилдэг дасгалжуулагч Д.Норов агсны нэрэмжит болголоо.Арга хэмжээг Аймгийн ГБХЗХГ, Аймгийн волейболын холбоо хамтран зохион байгуулж байна. Хөвсгөл эрчим хүк-ХХК, Д.Норов агсны гэр бүл, үр хүүхэд, шавь нар ивээн тэтгэж, хамтран ажиллаж байна.Хөвсгөл аймгийн залуучуудын шигшээ багийг 2018 оны Идэрчүүдийн Улсын аварга багтай халз тоглуулж, мини волейболын тэмцээний бяцхан тамирчдад үзүүлэх, сургуулийг зохион байгууллаа. Тоглолтыг 3:0 ээр Идэрчүүдийн Улсын аварга баг хошуучлан 500 мянган төгрөгийн шагналын эзэн болсон юм.