Мэдээ, мэдээлэл

ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ АХМАДЫН ТЭМЦЭЭН

Дэлхийн аварга шалгаруулах ахмадын шатарын тэмцээнд Хөвсгөл аймгийн шатрын холбооны багш Спортын мастер  Б.Мягмарсүрэн оролцож Алтан медаль хүртлээ

АЗИ НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН МАСТЕРУУДЫН АНХДУГААР НААДАМ

Ази Номхон Далайн орнуудын мастеруудын анхдугаар наадам 2018 оны 09 дүгээр сарын 06-16 ны өдрүүдэд Малайз улсын Пенанг хотод зохион байгуулагдаж Хөвсгөл аймагаас Дэлгэр мөрөн цогцолбор сургуулийн гадаад хэлний багш Га. Энхцэцэг оролцож Алтан медаль хүртлээ.Энэхүү тэмцээнд Засаг даргын тамгын газраас 500000 мянган төгрөгийн тусламж үзүүллээ.

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ХҮҮХДҮҮД ТУСГАЙ ОЛИМПИЙН ЗҮҮН АЗИЙН БҮСИЙН НААДМААС АЛТ, МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2018 оны 10 сарын 12-16 ны өдрүүдэд Тайвань хотод зохион байгуулагдсан тусгай олимпийн Зүүн азийн бүсийн аварга шалгаруулах хөнгөн алейтикийн тэмцээнд Мөрөн сумаас А. Дэлгэрмягмар, Х. Шинэсаран, тариалан сумаас СТалынбүүвэй нар оролцлоо. Энэ хүү тэмцээний 400м-ийн гүйлтийн төрөлд А. Дэлгэрмаа алтан медаль, 4х100м-ийн төрөлд багаараа мөнгөн медаль, 1500м-ийн төрөлд Ч. Талынбүүвэй алтан медаль тус тус хүртсэн.

6 НАСТАЙ ХӨВСГӨЛ АЙМГИЙН СУРАГЧ ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО

Оюуны спорт болох цээж тооллын 23 дахь удаагын тэмцээн Малайз улсын Кууала лампур хотод 2018 оны 12 сарын 9, 10-нд зохион байгуулагдаж Аймгийн Далайван сургуулийн 1-р ангийн сурагч Л.Батжаргал түрүүлж Дэлхийн аварга боллоо. Тус тэмцээнд 40 орны 3000 хүүхэд өрсөлдөж манай манай аймгаас Нутгийн аваргууд сургуулийн 6-р ангийн сурагч А.Саруулням, дэд аварга, Эрдмийн далай сургуулийн сурагч Г. Жамъянмядаг гүнзгий түвшинд 2 дахь жилдээ орж мөнгөн цом хүртсэн байна. Өнгөрсөн онд манай аймгаас 8 сургач өсвөр үеийн тэмцээнд оролцож Г.

АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Ц.ОТГОНДАЛАЙ

Ази тивийн Пауэрлифтингийн холбоо, Монголын нэгдсэн Пауэрлиптингийн холбоо хамтран Ази Тивийн аварга шалгаруулах тэмцээнийг 2018 оны 12 сарын 03-09 өдрүүдэд Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд 15 гаруй орны 230 гаруй баг тамирчид хүс тамираа сорин өрсөлдсөнөөс Хөвсгөл аймгаас ОУХМастер Ц.Отгондалай +93кг жинд суулт, хэвтээ шахалт нийлбэр амжилтаар 3 алтан медаль хүртэж Ази тивийн хошой аварга боллоо.

Үнэдэсний бөхийн 2018 оны Аймгийн аварга шалгаруулах тэмцээн

Бөхийн Аймгийн аварга шалгаруулах тэмцээн нь 2018 05 сарын 03-04ны өдрүүдэд Улаан-Уул суманд зохион байгуулагдаж 10 байгууллагын 50 гауй бөхчүүд оролцсноос хувийн дүнгээр Хатгал сумын Аймгийн харцага Л. Энхбат тэргүүн байр, Мөрөн сумын Аймгийн начин Б. Төрбадрах Дэд байр, Улаан-уул сумын заан н. Сайханбаяр Гутгаар байр эзлэж багйин дүнгээр Улаан-Уул сум 1-р байр, Нутгийн аваргууд сургууль 2-р байр, Хатгал сум 3-р байр тус тус эзэлсэн амжилттай оролцлоо. 

Хөдөөгийн хүчтэн үндэсний бөхийн хангайн бүсийн аварга шалгаруулах тэмцээн

Тус тэмцээн 2018 оны 05 сарын 10-11 өдрүүдэд Мөрөн суманд зохион байгуулагдав. Тэмцээнд, Дархан-Уул, Орхон аймгийн 3 байгууллагын 18н тамирчин оролцлоо. Багийн дүнгээр 1-р байр Орхон аймаг 2-р байр Хөвсгөл аймгийн баг тамирчид шалгарч Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан.  

Цэцэрлэгийн насны хүүхдийн Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн

Уран хөдөлгөөнт Гимнастикийн Аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг БТСГ,Сидней Олимпийн зөвлөл,Мөрөн 5-р цэцэрлэг,ДЗОУ-ын байгууллага хамтран зохион байгуулж 16 цэцэрлэгийн 350 хүүхэд оролцлоо. Үүнд 1-р байр Мөрөн XI Цэцэрлэг, 2-р байр II цэцэрлэг, 3-р байр IV дүгээр цэцэрлэг, III цэцэрлэг тус тус байр эзэллээ.

Удахгүй болох үйл явдал