Үндэсний бөхийн 2018 оны Өсвөр үе, залуучуудын аймгийн аварга шалгаруулах тэмцээн

Үндэсний бөхийн 2018 оны Өсвөр үе, залуучуудын аймгийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрллөө. 7-20 насны ангилалд 300 гаруй тамирчид оролцож , багийн дүнгээр 1-р байранд Г. Эрдэнэбилэг дасгалжуулагчтай Хэрлэн 1-р сургууль, 2-р байранд Л. Мөнхбаяр дасгалжуулагчтай Тэмүүжин цогцолбор сургууль, 3-р байранд Г. Ганхуяг дасгалжуулагчтай Өмнөдэлгэр сумын баг тамирчид амжилттай оролцлоо. Хаалтын арга хэмжээнд зориулсан Аймаг, сумын цолтой 32 бөхийн барилдаан болж Батноров сумын харьяат сумын заан Б. Батзаяа түрүүллээ.

2018 оны талбайн Хөл бөмбөгийн Өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн

2018 оны талбайн Хөл бөмбөгийн Өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн 04-р сарын 21-22-нд Олимп цогцолборт амжилттай болж өндөрллөө. Тэмцээнд 9 багийн 140 гаруй тамирчид 2 насны ангилалд өрсөлдөж бага насанд Хэрлэн 1-р сургууль, Ахлах насанд Биндэр сумын баг түрүүлжээ.

2018 оны Өсвөр үеийн ААШХөнгөн атлетикийн тэмцээн 

2018 оны Өсвөр үеийн ААШХөнгөн атлетикийн тэмцээн  бага, дунд, ахлах гэсэн 3 насны ангилалаар  цэнгэлдэх хүрээлэнд 2 өдрийн турш болж өндөрлөө. Тэмцээнд 100 байгууллагын 300 гаруй тамирчид өрсөлдөж Бага насны ангилалд Хэрлэн 1 дүгээр сургууль, Дунд насанд Хэрлэн 1 дүгээр сургууль, Ахлах насанд Тэмүүжин цогцолбор сургууль эхний байруудыг эзэллээ. 5 дугаар сарын 11-12 нд Хэнтий аймагт Улсын аварга шалгаруулах Өсвөр үеийн Хөнгөн атлетикийн тэмцээн болох юм.