Зүүн бүсийн сагсан бөмбөгийн 5*5, 3*3 -ын аварга шалгаруулах тэмцээн

Зүүн бүсийн сагсан бөмбөгийн 5*5, 3*3 -ын аварга шалгаруулах тэмцээн Чингис хотод амжилттай болж өндөрллөө. Тус тэмцээнд 5 аймгийн 160 гаруй тамирчид өрсөлдөж, 3*3 төрөлд эрэгтэй 1-р байранд Хэнтий, 2-р байранд Дорноговь, 3-р байранд Говьсүмэр аймаг, эмэгтэй төрөлд 1-р байранд Говьсүмбэр, 2-р байранд Хэнтий, 3-р байранд Сүхбаатар аймаг шалгарсан бол , 5*5 эрэгтэй төрөлд 1-р байранд Хэнтий, 2-р байранд Дорнод, 3-р байранд Сүхбаатар аймаг, эмэгтэй төрөлд 1-р байранд Дорно-говь, 2-р байранд Хэнтий, 3-р байранд Дорнод аймгийн баг тамирчид шалгарлаа.

Жүдо бѳхийн 2019 оны Ѳсвѳр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн

Жүдо бѳхийн 2019 оны Ѳсвѳр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд Хэнтий аймгийн баг тамирчид амжилттай оролцож 1 алт , 1 мѳнгѳ, 3 хүрэл медаль хүртэж эрэгтэй багийн дүнгээр 5 дугаар байранд шалгарлаа.Ѳсвѳрийн шигшээ багийн тамирчин Т.Түмэнжаргал 3 жил дараалан Улсын аварга болж 2019 оны Жүдо бѳхийн Шилдэгийн Шилдэг тамирчнаар шалгарлаа.

2019 ОНЫ БӨХИЙН ЧӨЛӨӨТ БАРИЛДААНЫ ӨСВӨР ҮЕИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН

 Бөхийн Чөлөөт барилдааны өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Хэнтий аймаг Чингис хотод анх удаа 2019.04.17-21-ний өдрүүдэд амжилттай зохион явагдлаа. Тус тэмцээнд 18 аймаг 7 дүүрэг 11 спорт клубын 490 гаруй тамирчид бүтэн 4 өдрийн турш ур чадвар авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Хэнтий аймгийн тамирчид амжилттай оролцож эрэгтэй багийн дүнгээр алт, Шилдэг 6 багийн халз барилдаанд Түрүүлсэн амжилт үзүүллээ. Эрэгтэй 45 кг Б. Балжинням хүрэл,  51 кг Э. Тэмүүжин хүрэл , 51 кг Г. Энхням Алт, 55 кг Б. Гантулга Алт, 71 кг А. Цэрэн-Очир алт, 80 кг Э.