Самдан аваргын нэрэмжит аймгийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан

Их Эзэн Чингис Хааны мэндэлсэн Дадал суманд 2018 оны Үндэсний бөхийн насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах Г.Самдан аваргын нэрэмжит барилдаан болж өндөрллөө. Самдан аваргын нэрэмжит аймгийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдааны нээлтэнд Хэнтий аймгийн үндэсний бөхийн Холбооны тэргүүн Н.Ганбямба нээж үг хэлж бөхчүүдэдээ амжилт хүсэж баяр хүргэлээ.Тус барилдаанд Монгол Улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй 53 бөх тойргийн журмаар барилдаж  УАрслан Э.Оюунболд түрүүлж, ААрсалан Г. Ганцоож үзүүрлсэн бөгөөд, Хэнтий аймгийн Дэлгэрхаан Сумын харьяат Чинзориг Аймгийн заан, Батноров сумын харьяат Өнөрбат Аймгийн начин цол хүртсэн байна.