Үндэсний бөхийн 2018 оны Өсвөр үе, залуучуудын аймгийн аварга шалгаруулах тэмцээн

Үндэсний бөхийн 2018 оны Өсвөр үе, залуучуудын аймгийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрллөө. 7-20 насны ангилалд 300 гаруй тамирчид оролцож , багийн дүнгээр 1-р байранд Г. Эрдэнэбилэг дасгалжуулагчтай Хэрлэн 1-р сургууль, 2-р байранд Л. Мөнхбаяр дасгалжуулагчтай Тэмүүжин цогцолбор сургууль, 3-р байранд Г. Ганхуяг дасгалжуулагчтай Өмнөдэлгэр сумын баг тамирчид амжилттай оролцлоо. Хаалтын арга хэмжээнд зориулсан Аймаг, сумын цолтой 32 бөхийн барилдаан болж Батноров сумын харьяат сумын заан Б. Батзаяа түрүүллээ.