2018 оны Өсвөр үеийн ААШХөнгөн атлетикийн тэмцээн 

2018 оны Өсвөр үеийн ААШХөнгөн атлетикийн тэмцээн  бага, дунд, ахлах гэсэн 3 насны ангилалаар  цэнгэлдэх хүрээлэнд 2 өдрийн турш болж өндөрлөө. Тэмцээнд 100 байгууллагын 300 гаруй тамирчид өрсөлдөж Бага насны ангилалд Хэрлэн 1 дүгээр сургууль, Дунд насанд Хэрлэн 1 дүгээр сургууль, Ахлах насанд Тэмүүжин цогцолбор сургууль эхний байруудыг эзэллээ. 5 дугаар сарын 11-12 нд Хэнтий аймагт Улсын аварга шалгаруулах Өсвөр үеийн Хөнгөн атлетикийн тэмцээн болох юм.