Хүндийн өргөлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн

Хүндийн өргөлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Хэнтий аймгийн 1,2-р баг тамирчид амжилттай оролцлоо. Эрэгтэй төрөлд 21-н багаас 3-р байранд, эмэгтэй төрөлд 23 багаас 4,5 дугаар байранд шалгарсан байна. Баг тамирчид болон дасгалжуулагч Б. Үүлэнтайсуухүү-д баяр хүргэе. Энэхүү тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлсэн Хэнтий аймгийн авто тээврийн газрын дарга Б. Ганбат, Цэргийн штабын дарга Н. Хүрлээ, Хяналт-шинжилгээ ,үнэлгээ дотоод аудитын хэлтсийн дарга Ч. Баярцолмон нарт талархал илэрхийлье.