ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА 

ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА #ХЭНТИЙМонголын Волеболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн Чингис хотноо 7 өдрийн турш амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд ХЭНТИЙ АЙМГИЙН ОХИДЫН БАГ ТҮРҮҮЛЖ, АЛТАН МЕДАЛ, ЦОМЫН ЭЗЭД БОЛСОН БОЛ ХӨВГҮҮДИЙН БАГ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ. ИЙНХҮҮ БАГИЙН ДҮНГЭЭР ЭНЭХҮҮ ТЭМЦЭЭНД ХЭНТИЙ АЙМГИЙН БАГ ТАМИРЧИД ТҮРҮҮ ШАГНАЛЫН ЭЗЭД БОЛЛОО.Харин хөвгүүдийн төрөлд Алтан медалийг Хөвсгөл аймгийн баг тамирчид, мөнгөн медалийг Баянгол дүүргийн баг тамирчид, охидын төрөлд мөнгөн медалийг Багануур дүүргийн тамирчид, хүрэл медалийг Сэлэнгэ аймгийн баг тамирчид тус тус хүртлээ.УИХ-ын гишүүн Дорждугарын Гантулга Хэтийн Хэнтий 2030 хөтөлбөрийн хүрээнд идэрчүүдийн улсын аваргын эрэгтэй, эмэгтэй багийн эхний 2 байрын мөнгөн шагналыг ивээн тэтгэж оролцлоо