2017 оны Онцлох 9-н зүйл

ОНЫ ОНЦЛОХ 9 ЗҮЙЛНэг. Өсвөр үе, залуучуудынДэлхийн аваргатай боллооУзбекстан улсын Ташкент хотноо зохион байгуулагдсан Ази тивийн аварга шалгаруулах өсвөр үеийн зуун буудалт даамын тэмцээнд Хэнтий аймгийн Баянмөнх сумын харъяат өсвөрийн шигшээ багийн Даамын спортын тамирчин, Олон Улсын даамын холбооны дэд мастер Г.Дүүрэнбилэг үндсэн, рапид, блиц гэсэн төрөлд 3 мөнгө, Польш улсын Дабки хотноо зохион байгуулагдсан өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах зуун буудалт даамын тэмцээнд амжилттай оролцож /турк, үндсэн/ 2 төрөлд алт, хүрэл медаль хүртэж ДЭЛХИЙН АВАРГА болсон бол ОХУ-ын Москва хотноо зохион байгуулагдсан Пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Хэрлэн сумын тамирчин Б.Саранхүү 2 төрөлд алт, мөнгөн медаль хүртэж орон нутаг, улс эх орныхоо нэрийг өндөрт өргөж, Эзэн Богд Чингисийн өлгий нутаг 2017 онд ХОС дэлхийн аваргатай боллоо.