2017 оны Онцлох 9-н зүйл

Хоёр. Өсвөрийн 2048 хүүхдийн барилдаанХэнтий аймгаас төрөн гарсан Аваргуудын нэрэмжит “Үндэсний бөхийн 2048 хүүхдийн анхдугаар наадам”-ыг Хэнтий аймгийн Засаг даргын ивээл дорзохион байгуулж, өсвөрийн 2114 бөх зодоглон тойргоор барилдаж,хүч бяр, уран мэхээ уралдуулсан юм.Үндэсний бөхийн спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, ёс заншлаа дээдлэх, өвлөн уламжлуулах, өсвөр үеийн бөхчүүдийн ур чадварыг дээшлүүлэх, улс аймгийн цолтой бөхчүүдийн залгамж халааг бэлтгэх, аймгийн үндэсний бөхийн өсвөрийн шигшээ багийг бүрдүүлэх зорилготой энэхүү наадамд 2114 өсвөрийн бөх үндэсний бөхийн бүрэн өмсгөлтэйгөөр барилдсанаараа тун онцлог төдийгүй МОНГОЛ улсад өсвөрийн 2000 гаруй бөхийг нэг дор барилдуулсан анхны тохиолдол юм.