2017 оны Онцлох 9-н зүйл

ОНЫ ОНЦЛОХ 9 ЗҮЙЛДөрөв. Чингис хотод анх удаа Байт харвааны заалны Улсын аварга шалгаруулах тэмцээнийгамжилттай зохион байгууллааБайт харвааны 2017 оны Заалны улсын аварга шалгаруулах тэмцээнийг Чингис хотноо амжилттай зохион байгуулж, тэмцээний үеэр Аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун, ИТХурлын дарга Л. Батсайхан нар баяр хүргэж, Хан Хэнтий нутгаас төрөн гарсан ОУХМастер Б. Урантунгалаг, Ө. Цэрэнмядаг, Ц. Нямхатан нарт "Хан Хэнтийн алдартан" тэмдэгийг гардуулан , Хөдөлмөрийн баатар, МУГТамирчин, Олимпийн аварга Д. Баатаржавд Хүндэтгэл үзүүллээ.Тус тэмцээнд Хэнтий аймгийн Байт харвааны Өсвөрийн шигшээ багийн тамирчид эрэгтэйчүүдийн багийн төрөлд мөнгөн медаль, хувийн дүнгээр 1 хүрэл медаль хүртсэн сайхан амжилт гаргасан төдийгүй ӨШБагийн тамирчин Ариунболд пара байт харвааны улсын шигшээ багийн тамирчин боллоо.Энэхүү тэмцээнийг орон нутагт анх удаа зохион байгуулж байгаа нь ийнхүү Эзэн Богдын өлгий Хан Хэнтий нутгаас эхэлснээрээ онцлог юм..