Өсвөр үеийн Үндсэний бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээн

Дархан-Уул аймагт 11-р сарын 11-12-нд зохион явагдсан 11-15 насны Үндсэний бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд Хэнтий аймгийн Өсвөрийн тамирчид   амжилттай оролцож багийн дүнгээр 4-р байранд шалгарлаа. 11-н насанд барилдсан Өмнө-Дэлгэр сумын Ган-Эрдэнэ тэргүүн байр, 15-н насанд барилдсан Хэрлэн 1-р сургуулийн сурагч Цэрэн-очир 3-р байр, 13-н насанд барилдсан Бэрхийн Өсөхбаяр шагналт 9-р байранд тус тус шалгарчээ. Энэхүү тэмцээнд 26 байгууллагын 220 гаруй тамирчид оролцжээ.