Мэдээ, мэдээлэл

Самдан аваргын нэрэмжит аймгийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан

Их Эзэн Чингис Хааны мэндэлсэн Дадал суманд 2018 оны Үндэсний бөхийн насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах Г.Самдан аваргын нэрэмжит барилдаан болж өндөрллөө. Самдан аваргын нэрэмжит аймгийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдааны нээлтэнд Хэнтий аймгийн үндэсний бөхийн Холбооны тэргүүн Н.Ганбямба нээж үг хэлж бөхчүүдэдээ амжилт хүсэж баяр хүргэлээ.Тус барилдаанд Монгол Улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй 53 бөх тойргийн журмаар барилдаж  УАрслан Э.Оюунболд түрүүлж, ААрсалан Г.

Урианхай сурын ААШТ

2018.06.02-нд Урианхай сурын аймгийн аварга шалгаруулах сурын харваа амжилттай болж өндөрлөлөө. Уг харваанд нийтдээ 20 харваач өрсөлдөж1-р байр Д. Өнөболд2-р байр Ө. Бат-Эрдэнэ3-р байр Г. Ганболд нар эхний 3-н байрыг тус тус эзэллээ. 3-р байрын төлөө Ц. Өлзийсүрэн, Г. Ганболд нар товх харваж Г. Ганболд товхоо авлаа.

Үндэсний бөхийн 2018 оны Өсвөр үе, залуучуудын аймгийн аварга шалгаруулах тэмцээн

Үндэсний бөхийн 2018 оны Өсвөр үе, залуучуудын аймгийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрллөө. 7-20 насны ангилалд 300 гаруй тамирчид оролцож , багийн дүнгээр 1-р байранд Г. Эрдэнэбилэг дасгалжуулагчтай Хэрлэн 1-р сургууль, 2-р байранд Л. Мөнхбаяр дасгалжуулагчтай Тэмүүжин цогцолбор сургууль, 3-р байранд Г. Ганхуяг дасгалжуулагчтай Өмнөдэлгэр сумын баг тамирчид амжилттай оролцлоо. Хаалтын арга хэмжээнд зориулсан Аймаг, сумын цолтой 32 бөхийн барилдаан болж Батноров сумын харьяат сумын заан Б. Батзаяа түрүүллээ.

2018 оны талбайн Хөл бөмбөгийн Өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн

2018 оны талбайн Хөл бөмбөгийн Өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн 04-р сарын 21-22-нд Олимп цогцолборт амжилттай болж өндөрллөө. Тэмцээнд 9 багийн 140 гаруй тамирчид 2 насны ангилалд өрсөлдөж бага насанд Хэрлэн 1-р сургууль, Ахлах насанд Биндэр сумын баг түрүүлжээ.

2018 оны Өсвөр үеийн ААШХөнгөн атлетикийн тэмцээн 

2018 оны Өсвөр үеийн ААШХөнгөн атлетикийн тэмцээн  бага, дунд, ахлах гэсэн 3 насны ангилалаар  цэнгэлдэх хүрээлэнд 2 өдрийн турш болж өндөрлөө. Тэмцээнд 100 байгууллагын 300 гаруй тамирчид өрсөлдөж Бага насны ангилалд Хэрлэн 1 дүгээр сургууль, Дунд насанд Хэрлэн 1 дүгээр сургууль, Ахлах насанд Тэмүүжин цогцолбор сургууль эхний байруудыг эзэллээ. 5 дугаар сарын 11-12 нд Хэнтий аймагт Улсын аварга шалгаруулах Өсвөр үеийн Хөнгөн атлетикийн тэмцээн болох юм.

Байт харвааны 2018 оны Заалны Улсын аварга шалгаруулах тэмцээн

Хэнтий өсвөрийн шигшээ багийн Байт харвааны тамирчид 2018 оны Заалны Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож ганцаарчилсан төрөл алт, хүрэл, багийн төрөлд хүрэл медаль хүртэж Улсын аваргатай боллоо.

Уран хөдөлгөөнд гимнастикийн УАШТ 2018

Хэнтий аймгийн Хэрлэн лаборатори 1-р сургуулийн Уран хөдөлгөөнд гимнастикийн бие бүрэлдэхүүн 8-аас 13 насны 4 багийн бүрэлдэхүүнтэй Эзэн Чингисийн өлгий нутгаасаа 2018 оны 4-р сарын 11-нд хөдөлсөн билээ. Тэмцээнд эх нутгаа төлөөлж оролцсон баг тамирчид маань 3 баг нь Алтан медаль 1 баг нь хүрэл медаль хүртэж багийн дүнгээр Улсад аваргалсан юм. УАШ тэмцээнээс "Алтан медаль хүртлээ. 

2018 оны өсвөрийн самбо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн

Завхан аймагт зохион байгууллагдсан 2018 оны өсвөрийн самбо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Хэнтий аймгаас Г. Дашдаваа ахлагчтай , Ц. Ганхүү дасгалжуулагчтай баг тамирчид оролцож 2 мөнгө, 2 тусгай байр эзэлсэн байна .

Хүндийн өргөлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн

Хүндийн өргөлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Хэнтий аймгийн 1,2-р баг тамирчид амжилттай оролцлоо. Эрэгтэй төрөлд 21-н багаас 3-р байранд, эмэгтэй төрөлд 23 багаас 4,5 дугаар байранд шалгарсан байна. Баг тамирчид болон дасгалжуулагч Б. Үүлэнтайсуухүү-д баяр хүргэе. Энэхүү тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлсэн Хэнтий аймгийн авто тээврийн газрын дарга Б. Ганбат, Цэргийн штабын дарга Н. Хүрлээ, Хяналт-шинжилгээ ,үнэлгээ дотоод аудитын хэлтсийн дарга Ч. Баярцолмон нарт талархал илэрхийлье.

Жүдо бөхийн өсвөр үеийн ЗҮҮН БҮС-2018 тэмцээн

Жүдо бөхийн өсвөр үеийн ЗҮҮН БҮС-2018 тэмцээнд Хэнтий аймгийн охид,хөвгүүд багаараа түрүүллээ. Мөн энэ үеэр Жүдо бөхийн насанд хүрэгчдийн багийн ААШ анхдугаар тэмцээн зохион явагдаж тэмцээнд 6 багийн 50 гаруй тамирчид өрсөлдөж 1-р байранд Бор-Өндөр сум, 2-р байранд Өмнө-Дэлгэр сум, 3-р байранд ШШГүйцэтгэх газрын баг тамирчид байр эзэллээ.

Удахгүй болох үйл явдал